Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
2026-11-16 21:50:00
13
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн болон тус яамны удирдлагын төлөөлөл өнөөдөр /2026.11.16/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн ерөнхий газарт ажиллав.
Арга хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн 67 анги, байгууллагын бие бүрэлдэхүүн 100 байршлаас танхимаар 113, цахимаар 6196 нийт 6309 алба хаагч оролцлоо.
Энэ үеэр Мөрдөн шалгах алба, Хар тамхитай тэмцэх алба, Зөрчил шалгах алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудал, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонссон юм.




100 жил