"Цахимд нягтал-залиланд бүү хуурт" рийл бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Монголбанкны Өвөрхангай аймаг дахь хэлтэс, арилжааны банкны салбарууд болон Насан туршийн суралцахуйн төв хамтран цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий "Цахимд нягтал-залиланд бүү хуурт" рийл бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг /2026.04.27/ тодрууллаа.
Уралдаанд нийт 17 бүтээл ирснээс насанд хүрэгчдийн төрөлд Арвайхээр сумын “Баялаг нийлэмж” клубын бүтээл тэргүүн байр, Хужирт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүтээл дэд байрт шалгарлаа.
Хүүхдийн төрөлд Төгрөг сумын “Өсвөрийн энтрепренер” клуб тэргүүн байр, Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Өсвөрийн энтрепренер” клуб дэд байр, Баянгол сумын “Өсвөрийн санхүүч” клуб гутгаар байрт тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Цахим орчны зөв хэрэглээ, хариуцлагатай, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, цахим залилангийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд бүтээлч хэлбэрээр хүргэхэд идэвх санаачилгатай оролцсон иргэд, сурагчдад талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.



100 жил