“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Экологийн цагдаагийн албанаас энэ онд давхардсан тоогоор 21 алба хаагч 3 аймаг, 7 сумдад 29 хоног, 8806 км зайд албан томилолтоор ажиллаж, 3 удаагийн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал олборлох 5, хууль бусаар мод бэлтгэх 44, хууль бусаар ан агнах 1, нийт 50 удаагийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн.
Нийт шийдвэрлэсэн 97 хэргийн 34 буюу 35.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хааж, 3 буюу 3.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нэгтгэж, 60 буюу 61.8 хувийг шүүхэд шилжүүлж, 96.9 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын 56.3 хувийг нөхөн төлүүлсэн нь урьд оны мөн үеэс 14.6 хувиар өссөн.


Иргэн Та хүрээлэн байгаа орчны талаарх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэнэ үү.
100 жил