БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2014-10-13 00:00:00
1652
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Цагдаагийн газраас ажлын хэсэг томилон ажиллуулах хугацаанд нутгийн дөрвөн иргэн хууль бусаар тарвага агнасан болох нь тогтоогджээ.
Уг зөрчлийг албан тоот материалын хамт Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэн "Амьтаны тухай" хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дах заалтыг зөрчсөн үйлдэлд нь иргэдийг 340000 төгрөгний нөхөн төлбөр ноогдуулан 384000 төгрөгөөр торгож хариуцлага тооцон хамтран ажиллаа гэж Булган аймгийн цагдаагийн газрыг ГХТТ-ийн орлогч ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Г.Болдбаатар мэдээллээ