Дурсамж уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооноос ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, дадлага туршлага, түүхэн дурсамжийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор дурсамж уулзалтыг өнөөдөр /2025.12.23/ зохион байгууллаа.
Уулзалтын хэлэлцүүлгийг Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд удирдан явуулж, Монгол Улсын Гавьяат Хуульч, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Энхбат, Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном, ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Д.Цог, Г.Эрдэнэцацрал, Д.Базаргүр, О.Батжаргал, М.Чинбат, ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Д.Отгонбаяр нар өөрсдийн илтгэлийг дунд, залуу алба хаагчдад танилцуулсан юм.

Ахмад ажилтнууд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргаа, дүн шинжилгээ, удирдлага гэсэн чиглэлээр илтгэл хэлэлцүүлсэн нь одоо ажиллаж байгаа алба хаагчдад сургамж, туршлага боллоо.
Эрхэм ахмад ажилтнууд Та бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энхийг хүсье.

100 жил