Энхийг дэмжих ажиллагаанд оролцох "Ар талын мэргэжилтэн" бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа
НҮБ-ын Сургалт, судалгааны үндэсний хүрээлэнгээс “Цагдаагийн багийн ар талын мэргэжилтэн бэлтгэх” олон улсын сургалтыг /2025.12.08-19/зохион байгуулсан ба сургалтад Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Бүгд Найрамдах Индонез Улсаас нийт 15 алба хаагч хамрагдлаа.
Уг сургалтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх "Цагдаагийн баг" нь ажиллагааны газар орон дээрх ачаа тээвэрлэлт, ар тал хангалтыг зохион байгуулах, бүртгэл хяналтын тогтолцоо, техникийн дэмжлэг болон багийн өөрийн хөрөнгө (COE)-ийг бэлтгэх зэрэг чухал мэдлэгийг алба хаагчдад олголоо.
Сургалтад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын мэргэшсэн сургагч нар онолын мэдлэг олгосон юм.


100 жил