“АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ
“АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ
(2025 оны гуравдугаар улирлын байдлаар)
| № |
Үндэслэж байгаа бодлогын баримт бичиг |
Төсөв (сая төгрөгөөр) |
Шалгуур үзүүлэлт |
Суурь түвшин |
Зорилтот түвшин /2025 он/ |
Хүрсэн түвшин буюу гүйцэтгэлийн хувь (хүрээгүй бол шалтгаан, нөхцөл тайлбар) |
|
| Он |
Түвшин |
||||||
| Зорилт 1.4. Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон нүүдлийн соёл иргэншил, Монголын түүх, хэл соёл, ёс заншил, шашин, гүн ухааны судалгаа хийж, нийтийн хүртээл болгон хэвшиж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ. |
|||||||
| 1.4.6. |
Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээний талаарх судалгааг өргөжүүлэн хүүхэд залуус, төрийн албан хаагч, хууль, хүчний байгууллагын ажилтны ёс суртахууны нарийвчилсан судалгааг хийнэ. |
- |
Байгууллагын ажилтны ёс суртахууны нарийвчилсан судалгааны тоо
|
2021 |
1
|
1 |
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёл, алба хаагчдын зан төлөв, хэрэгцээ, үнэт зүйлсийг уялдуулан судалж, байгууллагын дотоод орчныг сайжруулах, бүтээмжийг өсгөх, алба хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломж зэргийг удирдлагын бодлогын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлын үнэлгээг “Роберт Күүк”-ийн OCI (Organizational Culture Inventory) буюу "Байгууллагын Соёлын үнэлгээ” арга зүйгээр санамсаргүй түүврийн аргаар 1197 алба хаагчийг сонгон 2025 оны 4 сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 сарын 20-ны өдөр хүртэлх судалгааны өгөгдөл цуглуулж, боловсруулалт хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн авсан. Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сард батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд санал асуулга явуулж, олонхын санал авсан 7 алба хаагчийг сонгон шалгаруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ёс зүйн дэд хороо”-г 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 2024 оны 11 дүгээр сард төсөв захирагч Дотоодын цэргийн цэргийн штаб, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, албад, 21 аймгийн цагдаагийн газар зэрэг нийт 32 анги, байгууллагад Ёс зүйн дэд хороог байгуулан ажлыг зохион байгуулсан. /Хэрэгжилт-100%/ |
| Зорилт 5.4. Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ. |
|||||||
| 5.4.15 |
Төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд суурилсан, түргэн шуурхай, уян хатан, хүртээмжтэй, чанартай хүргэх иргэн төвтэй төрийн үйлчилгээний стандарт боловсруулж, нэвтрүүлнэ |
- |
Хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөл, жолоодох эрхийн үнэмлэх олгосон тоо |
2024 |
152539 |
195057 1071527 |
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-mongolia, e-business, eis.police.gov.mn цахим системээр 999,829 иргэн хуулийн этгээдэд 3133 маршрут, замналыг баталгаажуулж, аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах 161 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх автомат киоск машинаас 10221 иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хэвлэж, e-mongolia цахим системээр дамжуулан 1,001,492 лавлагаа, тодорхойлолтыг олгосон. /Хэрэгжилт-100%/ |
| Зорилт 7.3.Уламжлалт бус аюулын эрсдэлийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чадавхыг бэхжүүлж, хүн-нийгмийн амар тайван орчныг бэхжүүлнэ. |
|||||||
| 7.3.1. |
Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй дулааны цахилгаан станц, зарим аймгийн төв болон хүн амын суурьшилд, иргэдийн хөдөлгөөний нягтаршилт ихтэй сумдын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалалтад авч, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. |
- |
Хамгаалалтад авсан объект
(тоогоор) |
2024 он |
8 |
5 |
Дотоодын цэргийн хамгаалалтад шилжээгүй дулааны цахилгаан станц, зарим аймгийн төв болон хүн амын суурьшилд, иргэдийн хөдөлгөөний нягтаршилт ихтэй сумдын ус хангамжийн эх үүсвэрийн 5 барилга байгууламжийг хамгаалалтад авах саналыг боловсруулан Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар саналтай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025.05.07-ны өдрийн 1/2466 дугаартай албан бичгийг хүргүүлэхэд Сангийн сайдын 2025.05.14-ний өдрийн 01/4223 дугаартай албан бичгээр 2025 оны төсөвт батлагдаагүй тул тогтоолын төслийг дэмжих боломжгүй хариу ирүүлсэн. Дотоодын цэргийн 2026 оны төсвийн төсөөлөлд хамгаалалтад авах тооцооллыг гаргаж холбогдох газарт хүргүүлсэн. /Хэрэгжилт-90%/ |
| 7.3.6 |
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай (эдийн засгийн, цахим гэмт хэрэг болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах гэх мэт) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хамтын ажиллагааг тогтмолжуулна. |
- |
Сургалтад хамрагдсан алба хаагчийн тоо |
2024 |
50 |
55 |
Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсын хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 2025 оны эхний 9 сарын байдлаар Бүгд Найрамдах Индонез Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Сингапур Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Тайланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан кибер гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа, хакерын арга барил, байгууллагад чиглэсэн зорилтод халдлагаас урьдчилан сэргийлэх ур чадвар эзэмших C|EH сертификатад бэлтгэх сургалт, кибер гэмт хэрэгтэй тэмцэх, цагдаагийн байгууллагын эмэгтэй алба хаагчдын манлайлал, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах нь орчин үеийн мэдээллийн технологийн дэвшил, шийдлүүдийг танилцуулах, туршлага солилцох, Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төслийн хүрээнд зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, нөхцөл байдал”, “Хүүхдэд ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй мөрдөн шалгах ажиллагаа”, “Форензик ярилцлага” сэдэвт сургалтад нийт 55 алба хаагчийг хамруулсан. Гадаад улсаас эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт 2, Эгмонтын шугамаар хүсэлт 4, хариу 2-ыг 2025 оны эхний 9 сарын байдлаар тус тус хүлээн авч, хамтын ажиллагааны хүрээнд хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэн ажилласан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.3.8 |
Нийслэл, орон нутгийн төвүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хяналтын камерын нэгдсэн төв бий болгож, мэдээлэл, харилцаа холбоо, барилга байгууламжийн дэд бүтцийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ. |
- |
Камерын нэгдсэн төв байгуулсан тоо |
2024 он |
10 |
16 |
Ажлын хэсгээс нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналтын нэгдсэн төв”, “Дэд төв” байгуулах болон камержуулахад шаардагдах 117.5 тэрбум (нийслэлд 87.9, орон нутагт 29.6) төгрөгийн зардлыг аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол, захирамжаар 2024 оны төсөвт тусгуулж, батлуулсан. Нийслэл, дүүргийн хэмжээнд гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны хяналтын камеруудыг нэгтгэн зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын нэгдсэн төв”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд, "Теле камерын хяналтын дэд төв”-үүдийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд тус тус байгуулахаар шийдвэрлэж, нийслэлийн 9 дүүрэг ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Орон нутагт 18 аймагт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Говьсүмбэр, Дундговь аймгийн “Теле камерын хяналтын дэд төв”-ийн засвар болон тоног төхөөрөмжийн тендер шалгаруулалт, Завхан аймгийн шинээр барих барилгын төсвийг ирэх оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна. Нэгдсэн дэд төвийг байгуулснаар камерын засвар, ашиглалтын зардал шийдвэрлэгдэх, өмчийн бүртгэл хийгдэж, камерын ашиглалт, ажиллагаа нэмэгдэн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд гарах үр дүн нэмэгдэнэ. Нийслэлийн автозамын 176 уулзварыг 80.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Бодь-Электроникс” ХХК 2525 камерыг суурьлуулж, ашиглалтад оруулан 205 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд 1,700,000 зөрчил илрүүлснээс 1,400,000 зөрчлийг баталгаажуулж 27,000,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна. /Хэрэгжилт-100%/ |
| 7.3.9 |
Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, мансууруулах бодис хэрэглэгч, донтогчид эрүүл мэндийн болон сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх төвийг бий болгон олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг цогц байдлаар хэрэгжүүлнэ. |
- |
Нөлөөллийн ажил зохион байгуулсан тоо |
2024 |
1 |
1 |
Өсвөр насны хүүхэд, оюутан, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдож, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Анзаар_2” аяныг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн энэ оныг дуустал зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аяны хүрээнд энэ оны эхний 8 сарын байдлаар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 7546 сурагчдад “Хорт зуршил ба донтолт” сэдэвт 52 удаагийн сургалт, Их, дээд сургуулийн 1002 оюутанд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт 24 удаагийн танхимын сургалт, Төр захиргааны байгууллагын ажилтан алба хаагч 10041 иргэнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт 64 удаагийн сургалт, Тусгай чиг үүргийн байгууллагын 2014 алба хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх нөхцөл байдал, ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмж” сэдэвт 19 удаа, нийт 159 удаагийн сургалтаар 20603 хүнийг харуулж мэдээ, мэдээллээр хангаснаар энэ оны 8 сарын байдлаар илрүүлэлт 50 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар өссөн дүнтэй байна. 2024.08 сард хэргийн илрүүлэлт 48.1 хувь байсан байна. Улсын хэмжээнд нийт 123 хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлснээс урьдчилан сануулах 115, тодорхой үйлдлийг хязгаарлах 2, биечилсэн хамгаалалт 2, сэтгэл зүйн хамгаалалт 4 хамгаалалтын арга хэмжээгээр, хамгаалуулагч 120 хүн буюу гэрч 3, хохирогч 117 иргэний аюулгүй байдлыг ханган хамгаалалтад авч, иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, холбон зуучилж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.3.10. |
Улаанбаатар хотод төвлөрсөн, орон нутаг дахь цагдаагийн байгууллага бүрд стандартын шаардлага хангасан эрүүлжүүлэх байрыг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулна. |
Улсын төсөв
126,9 |
Стандартын шаардлага хангасан эрүүлжүүлэх байр
|
2024 |
25 |
27 |
Улсын хэмжээнд 1966-2021 оны хооронд ашиглалтад орсон 35 эрүүлжүүлэх, саатуулах байр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлага” MNS5527:2019 стандарт хангаагүй 10 аймаг, сумын эрүүлжүүлэх, саатуулах байрууд үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны засвар, зураг хийлгэх зардал болох 1.0 тэрбум төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны төсөвт тусгагдаагүй ба 2026 оны төсөвт тусган холбогдох газарт хүргүүлсэн. Орон нутгийн төсвөөр Дархан-Уул, Өмнөговь, Хөвсгөл, Налайх дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх байранд урсгал засвар үйлчилгээг хийж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байна. /Хэрэгжилт-90%/ |
| 7.3.12. |
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах шууд чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдын ашиглах төхөөрөмжийг шинэчилж, сайжруулна. |
- |
Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан хөрөнгө
(сая төгрөг) |
2024 |
4,400.0 |
947.0 |
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах шууд чиг үүрэг бүхий алба хаагчдын үйл ажиллагаанд орчин үеийн технологи бүхий 4G сүлжээний орчинд ажиллах 388 энгэрийн, 131 автомашины камер, дагалдах хэрэгсэл, сторэйж сервер 2, менежмент сервер 1, систем программ хангамж болон лицензүүд худалдан авах 2,3 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер шалгаруулалт зохион байгуулж, техник хэрэгслийг хүлээн авч, батлагдсан хуваарийн дагуу ЦЕГ-ын харьяа 33 нэгжүүдийн алба хаагч, албаны автомашинуудад суурилуулах, холболт тохиргоо хийх ажлыг гүйцэтгэгч байгууллагатай хамтран зохион байгуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглах 947,767,000 төгрөгийн төсөвтэй 6 нэр төрлийн техник хэрэгсэл (суурин компьютер 125, зөөврийн компьютер 20, хэвлэгч 105, оффис хэвлэгч 40 ширхэг) худалдан авах гэрээний дагуу хүлээн авч, гэрээг дүгнэсэн. Нийслэлийн дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэж буй явган эргүүлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хийн буу нэн шаардлагатай дүүргийн 5 цагдаагийн газар, хэлтэст 106,157,584 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн 43ш хийн бууг САТА-ны даргын 2025.05.28-ны А/112 дугаар тушаалаар тавьж олгосон. /Хэрэгжилт-100%/ |
| 7.3.13 |
Тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон хилийн боомтыг хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг илрүүлэх орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, түүхий эд (перкурсор)-д хяналт тавих чиг үүрэг бүхий бүтэц, нохойн сургалтын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. |
Улсын төсөв
1.7
|
Албаны нохойн тоног, хэрэгслийн шинэчлэлтийн хөрөнгө (сая төгрөг) |
2024 |
10,6 |
8.0 сая |
Албаны нохойн тоног, хэрэгслийг шинэчлэх ажлын хүрээнд хар тамхи, мансууруулах бодисын үнэр орлуулагч бодисын үнийн судалгааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Глобаль тест ХХК-аас үнийн судалгааг авахад 3 төрлийн бодис, 3 төрлийн коктейлийн авахад 16,561,380 төгрөг зардал шаардлагатай байгаа тул худалдан авахад шаардагдах зардлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхэд одоогоор шийдвэрлэгдээгүй байна.
/Хэрэгжилт-70%/ |
| 7.3.17 |
Инновацад суурилсан техник, технологийн шинэчлэлийг сайжруулж, кибер гэмт хэргээс хамааралтай цахим нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, хиймэл оюун ухааныг ашиглах чадамжийг хөгжүүлж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. |
- |
Инновцад суурилан ашиглаж байгаа программын тоо |
2024 |
10 |
12 |
Инновацад суурилсан техник, технологийн шинэчлэлийг сайжруулж, кибер гэмт хэргээс хамааралтай цахим нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, хиймэл оюун ухааныг ашиглах чадамжийг хөгжүүлэх чиглэлээр Passware, Cellbrite, Steller, Who is domain tools, MD-Next, MD-Red, Whireshark, Autospy, FTK, Мagnet axiom зэрэг 10 төрлийн программ хангамж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн Тоон ул мөр илрүүлэх хэлтэст 1 ширхэг иж бүрэн компьютер болон ашиглагдах “Aid4Mail investigator”, “Mobiledit forensic (All-in-one phone forensic tool), Mobiledit Cloud forensic” зэрэг программыг 1 жилийн лицензтэйг суурилуулан ашиглаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2.2.1 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас ирүүлсэн 48 даалгаварт заагдсан ажиллагааны хүрээнд 300 төхөөрөмжид үзлэг хийж, 91.3 хувь буюу 274 төхөөрөмжөөс хэрэгт чухал ач холбогдол бүхий тоон ул мөр, нотлох баримтыг бэхжүүлэн авсан. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн Зөрчил (AI) цахим гарын авлагыг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд ашиглуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 7500 алба хаагчдад эрх олгож, программ хангамжийг үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн ба 2025.02.01-2025.09.21-ний өдөр хугацаанд 4786 алба хаагч хандалт хийсэн ба тэдэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд "MeduulegAI" системийг нэвтрүүлэн ашиглахын давуу болон сул талыг тодорхойлох, мөн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулахад хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг хийхэд 50 хувиар хөнгөвчилсөн судалгааны дүн гарсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.3.18 |
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгжийн бүтэц, орон тоог өргөжүүлж, чадавхыг нэмэгдүүлэх, уг гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг царцаах, буцаан авах талаар хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, мэдээлэл солилцох арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна. |
Улсын төсөв
44.15 |
Сургалтад хамрагдсан |
2023 |
482 |
485
|
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны А/141 дүгээр тушаалын хавсралтаар “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны А/66 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан. Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын компакт гэрээ Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Дэлхийн зөн”, Азийн сан” зэрэг Олон Улсын байгууллага Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 8 удаагийн сургалтад 440, “Кибер орчинд үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг гэмт хэрэг” сэдэвт сургалтад 158, нийт 598 алба хаагч, ажилтанд сургалт зохион байгуулсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мөрдөх албанаас зохион байгуулсан “Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах”, “Даркнет ба криптовалют” сэдэвт цахим сургалт, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр дотоодод зохион байгуулагдсан сургалтад нийт 7 алба хаагч хамруулсан. /Хэрэгжилт-100%/ |
| Зорилт 7.4. Хууль сахиулах салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжиж, ажиллах нөхцөлийг дээшлүүлж, мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ. |
|||||||
| 7.4.4. |
Салбарын алба хаагчдын цалин, хөлсний нэмэгдлийг тухайн жилийн инфляцын өсөлт, өндөр хөгжилтэй орны ижил төрлийн байгууллагын түвшинд хүргэнэ. |
- |
Алба хаагчдын нийгмийн асуудалд зарцуулсан зардлын хэмжээ
(сая төгрөг)
|
2024 |
33,600.0 |
25,800.0 |
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2 дахь хэсэгт заасан цаглабарын дагуу Цагдаагийн байгууллагын 2025 оны төсвийн төсөлд цалин нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг төсөвлөн холбогдох дээд шатны байгууллагуудаар хянуулж, УИХ-д өргөн мэдүүлэн цалингийн зардалд 454.3 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 20.5 хувиар нэмэгдүүлэн батлуулж, дараах байдлаар нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Үүнд: -Цагдаагийн албаны тухай хуулийн 91.7-д заасны дагуу шаардагдах 11.2 тэрбум төгрөг, -Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолоор албан тушаалын үндсэн цалинг 6 хувиар нэмэгдүүлэн шинэчлэн тогтооход шаардагдах 25.9 тэрбум төгрөг, Засгийн газрын 2024 оны 202 дугаар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн цолны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор цолны нэмэгдлийн хувь, хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбоотой нэмэгдлүүд 2025 оны төсөвт нэмж хуваарилан 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн. Алба хаагч, ажилтанд олгож буй урамшуулал, Төрийн албаны хууль, цагдаагийн албан хаагч, ажилтанд нөхөх төлбөр олгох журамд заасан нөхөх төлбөр, албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлбөр, замын зардлыг нөхөх төлбөр, цагдаагийн албан хаагчийн өдрийн хоолны зардал болон ажилдаа ирэх, буцахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон нийтийн тээврийн унааны зардлын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн цагдаагийн албан хаагчид олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж, албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас хохирсон цагдаагийн албан хаагчийн ар гэрт олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг нийт 28,472.0 төгрөгийг зарцуулсан байна. /Хэрэгжилт-100%/ |
| 7.4.5 |
Яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгож, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эмнэлгийн түргэн тусламжийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааны шуурхай байдлыг хангана. |
- |
Иргэний гар утасны камерын дүрсийг харж харилцах технологийг ашиглан дуудлага, мэдээлэл хүлээн авах |
2023 |
101 |
160 |
Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн техник, технологийн дэвшлийг ашиглан утсаар ярих боломжгүй нөхцөл байдалд орсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс богино зурвас /мессеж/-аар 328, гар утасны камер ашиглан дүрст дуудлага 209, “What 3 Words” буюу 3 үгт хаяг ашиглан байршлыг мессежээр тогтоох программ ашиглаж 339, нийт 876 дуудлага, мэдээлэл хүлээн авч, харьяа анги байгууллагад шуурхай дамжуулж, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж, дээд шатны байгууллага, удирдах албан тушаалтныг тухай бүр бодит мэдээ, мэдээллээр бүрэн хангаж ажилласан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.4.6. |
Салбарын алба хаагчдын дүрэмт хувцас, зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгслийн чанар, стандартыг судлан тогтоож, лаборатори, үйлдвэр байгуулна. |
- |
Техникийн шаардлагыг тодорхойлж стандартыг нэвтрүүлсэн тоо |
2021 |
11 |
11 |
Дүрэмт хувцасны материалд тавигдах техникийн 11 багц стандарт шаардлагыг 2021 онд баталж, 2022 онд Стандартчилал хэмжилзүйн газарт хүргүүлж, байгууллагын стандартаар бүртгүүлэн, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 141 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдэг”-ийн ангилал, нэр төрөл, өмсгөл хэмжээг тодорхойлсон дараах 2 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. /Хэрэгжилт-100%/ |
| 7.4.7. |
Салбарын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчилнэ. |
- |
Шинээр авсан тээврийн хэрэгслийн тоо |
2024 |
145 |
175 |
Хууль зүй, дотоод хэргийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2025 оны “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын автопарк шинэчлэх 5 төсөл арга хэмжээ тусгагдсан. Автопарк шинэчлэх ажлын хүрээнд нийт 5 төсөл, арга хэмжээнд автомашин 114, тусгай зориулалтын чиргүүл 10, мотоцикл 20 нийт 144 техник, хэрэгсэл худалдан авахаар төлөвлөсөн. Дээрх худалдан авалтыг Засгийн газрын 2024 оны 120 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам”-аар зохион байгуулан Нийт 134 техник, хэрэгсэл худалдан авахаас 57 автомашиныг хүлээн авч, үлдэгдэл 77 автомашиныг гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны явцад 5 нэр төрөл байснаас 2 нэр төрөл болж, тээврийн хэрэгслийг худалдан авах төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2024 оны “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан Дотоодын цэргийн анги, салбарт эмнэлгийн түргэн тусламжийн зориулалт бүхий “Стариа Амбуланс” загварын автомашин 2 ширхгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үлдэгдэл 1 ширхэг түргэн тусламжийн автомашиныг энэ оны 03 дугаар сард хүлээн авч, 2 автомашиныг ДЦ-ийн 05, 805 дугаар ангийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. /Хэрэгжилт-100%/ |
| 7.4.31 |
Дараа үеийн суурин болон хөдөлгөөнт холбооны технологийн дэвшилд тулгуурласан цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон харилцаа холбооны шийдлийг нэвтрүүлнэ. |
- |
Арга хэмжээний хэрэгжилт
(хувиар) |
2020 |
0 |
50%
/судалгаа хийнэ/ |
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын хэт богино долгионы радио станцуудыг шинэчлэх төслийг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Моторола сольюшн” компанитай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, АНУ-ын Засгийн газраас 2022-2023 онд нийт 12.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн боловч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон. /Хэрэгжилтийг тооцох боломжгүй/ |
| Зорилт 7.5.Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадвар бий болгоно. |
|||||||
| 7.5.1 |
Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах халдлагыг илрүүлэх, таслан зогсоох чадавх бий болгож, кибер гэмт хэрэгтэй тэмцэнэ. |
- |
Кибер гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах |
2023 |
48.3 |
43 |
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд учирсан 13.4 тэрбум төгрөгийн хохиролтой 1752 гомдол, мэдээлэл хүлээн авч үүнээс хохирлын мөнгөн дүнгийн 70.8 хувь буюу 9,5 тэрбум төгрөгийн дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цахим орчинд худал мэдээлэл тарааж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай явуулах, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хүрээнд цахим орчинд мониторинг хийж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 415 мэдээллийг танилцуулж, 358 мэдээллийг устгуулахаар “Харилцаа холбооны зохицуулах хороо”-нд 48 албан бичгээр хүргүүлсэн. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ оны эхний 9 сарын байдлаар цахим орчин ашиглаж гэмт хэрэг үйлддэг 8 бүлгийн 33 сэжигтэй этгээдүүдийг олж тогтоон эрүүгийн хариуцлагад татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн илрүүлэлт 46.1 хувьтай, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монгол банктай хамтран арилжааны банкнуудтай мэдээллийн нууцыг задруулахгүй, түргэн шуурхай харилцах “Антискам систем”-ийг шинээр үүсгэн хөгжүүлж, үйл ажиллагаандаа ашиглах журмыг боловсруулан Монголын банкны холбоо руу мэйлээр журмын санал, системийн зураглалыг энэ оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлж, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.2 |
Кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлж, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлж, төрийн албан хаагч, иргэдийн технологийн мэдлэг, инновацыг ашиглах чадавхыг дээшлүүлнэ. |
|
Сургалтад хамрагдсан алба хаагчийн тоо |
2024 |
150 |
160 |
“Кибер орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл” сэдэвт хэлэлцүүлэгт 3, “Ransomware халдлага”, “Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Хэрэглээний программууд болон цахим залилах гэмт хэргийн ойлголт” “AI ашиглан Presentation бэлтгэх” зэрэг сэдвээр 60, “Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах аргачлал” сэдэвт сургалтад 45, "Зохион байгуулалттай гэмт бүлэгтэй тэмцэх тусгай арга, техник" сэдэвт сургалтад 5, тээврийн хэрэгслийн санах ой, хар хайрцгаас мэдээлэл хуулбарлан авах “EASY crash”, дроны бичлэгээс хэргийн газрын хэмжилтүүд хэвлэн гаргах хүчин чадал бүхий “Mita ship” программ хангамжийн талаарх сургалтад 5, Хакерын арга барил, байгууллагад чиглэсэн зорилтод халдлагаас урьдчилан сэргийлэх ур чадвар эзэмших C|EH сертификатад бэлтгэх сургалтад 5, Малайз Улсад зохион байгуулагдсан "Digital Security Challenge" Олон Улсын тэмцээнд 2, Тайландын Эзэн Хааны Цагдаагийн газрын Гадаад харилцааны газар, Кибер гэмт хэрэг мөрдөх товчоо, Гадаадын иргэн харьяатын товчооны удирдлагуудтай хийсэн уулзалт, сургалтад 4, Индонез улсад зохион байгуулагдсан “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх” сургалтад 1, Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж /ODA/” төслийн хэрэгжилтийн хүрээнд 16, Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан сургалтад 1, Бүгд найрамдах Турк улсын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зохион байгуулсан сургалтад 1, Сингапур Улсад зохион байгуулагдсан сургалтад 1, Бүгд Найрамдах Хятад ард улсад зохион байгуулагдсан сургалтад 1, “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээнд 2, нийт 152 алба хаагч гадаадын болон дотоодын сургалтад хамрагдсан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ оноос “Power BI” технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Санхүү, эдийн засгийн их сургуультай хамтран “Data Analysis, Power BI, Excel, Vol.20” сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 25 алба хаагч хамрагдаж, гэрчилгээ гардан авсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.3 |
Мэдээллийн технологийн судалгаа шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, уян болон хатуу дэд бүтцийг хөгжүүлж, кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэнэ. |
- |
Сургалтад хамрагдсан алба хаагчийн тоо |
2024 |
39 |
45 |
ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж буй хакерын арга барил, халдлагын стратеги, байгууллагад чиглэсэн зорилтод халдлагаас урьдчилан сэргийлэх ур чадвар эзэмших, тэдгээрийн хэрэглээг ойлгоход C|EH сертификатад бэлтгэх сургалтад тус газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн 5, олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гишүүн орнуудын кибер гэмт хэрэгтэй тэмцэх болон кибер аюулгүй байдлыг хангах чиглэлийн алба хаагчдын дунд 7 дахь удаагийн “Дижитал аюулгүй байдлын сорилго (7th Digital Security Challenge (DSC))-ийн урьдчилсан шатны сорилгод 11, Малайз Улсад зохион байгуулагдсан "Digital Security Challenge" Олон Улсын тэмцээнд 2, Тайландын Эзэн Хааны Цагдаагийн газрын Гадаад харилцааны газар, Кибер гэмт хэрэг мөрдөх товчоо, Гадаадын иргэн харьяатын товчооны удирдлагуудтай хийсэн уулзалт, сургалтад 4, Индонез улсад зохион байгуулагдсан “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх” сургалтад 1, Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж /ODA/” төслийн хэрэгжилтийн хүрээнд 16, Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан сургалтад 1, Бүгд найрамдах Турк улсын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зохион байгуулсан сургалтад 1, Сингапур Улсад зохион байгуулагдсан сургалтад 1, БНХАУ-д зохион байгуулагдсан сургалтад 1, “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээнд 2, нийт 45 алба хаагч Олон Улсын ба бүс нутгийн байгууллагуудын сургалтад хамрагдсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.6 |
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадавхыг бэхжүүлнэ, |
- |
Сургалтад хамрагдсан алба хаагчийн тоо |
2024 |
56 |
70 |
Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гишүүн орнуудын кибер гэмт хэрэгтэй тэмцэх болон кибер аюулгүй байдлыг хангах чиглэлийн алба хаагчдын дунд 7 дахь удаагийн “Дижитал аюулгүй байдлын сорилго (7th Digital Security Challenge (DSC))-ийн урьдчилсан шатны сорилгод тус газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн 11 алба хаагч хамрагдсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлын хамгаалалтын тоног төхөөрөмжийг суурилуулах, нэвтрүүлэх, байгууллагын дотоод сүлжээний хамгаалалтын төхөөрөмж Галт хана “Сhеск point”-ийн шийдэл, нэвтрүүлэлт, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, “Кибер аюулгүй аюулгүй байдал”, “Хиймэл оюуны ирээдүйн хил хязгаарын чарт”, “Цахим шүүх шинжилгээний салбарын хиймэл оюун ухаан”, “Ази Номхон далайн бүсийн кибер сургуулилт” зэрэг 7 удаагийн сургалтад ДХАБГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн давхардсан тоогоор 24 алба хаагч хамрагдсан. Нэгдсэн хайлтын программ хангамжид хандах эрх бүхий 1125 алба хаагчдад энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр кибер аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтад хамруулсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.9 |
Кибер аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг олон улсын ба бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэнэ. |
|
Сургалтад хамрагдсан алба хаагчийн тоо |
2023 |
49 |
55 |
Интерполоос Их Британи Улсын Лондон хотын цагдаагийн газартай хамтран энэ оны “Блокчейн болон криптовалютыг шинжлэн судлах нь” “Кибер гэмт хэргийг шинжлэн судлах нь” сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 18, Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас зохион байгуулсан “Цагдаагийн алба хаагчийн чадавхыг нэмэгдүүлэх нь” цахим сургалтад 6, Интерполын Удирдлага зохицуулалтын төвөөс Ази, Номхон далайн бүс нутгийн Үндэсний төв товчоодын алба хаагчдыг чадавхжуулах сургалтад тус Ажлын албаны 7, Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газрын “Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламж /ODA/” төслийн хэрэгжилтийн хүрээнд 16, Кибер гэмт хэрэг мөрдөх товчоо, Гадаадын иргэн харьяатын товчооны удирдлагуудтай хийсэн уулзалт, сургалтад 4, Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан сургалтад 1 алба хаагч, Бүгд найрамдах Турк улсын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас зохион байгуулсан сургалтад 1 алба хаагч, Сингапур Улсад зохион байгуулагдсан сургалтад 1 алба хаагч, БНХАУ-д зохион байгуулагдсан сургалтад 1, “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээнд 2, нийт 57 алба хаагчийг хамруулсан. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.10 |
Нийгмийн сүлжээ, цахим хуудас, телевизийн нэвтрүүлэг, нийтлэл хэлбэрээр дамжуулан олон нийтийн цахим мэдлэг боловсролыг дээшлүүлэн интернэтийн зохистой, соёлтой хэрэглээг нийтэд төлөвшүүлж, кибер орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чадавхыг бэхжүүлнэ. |
- |
Урьдчилан сэргийлэх богино хэмжээний шторк хийх
/тоогоор/ |
2023 |
29 |
29 |
Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn сайтад нийт 189 мэдээ, мэдээлэл байршуулсныг давхардсан тоогоор 2.769.483 хүн үзсэн байна. Залилах, Хулгайлах, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргээс тус тус урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, гэмтэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, хууль бус эргэлттэй тэмцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор нийт 1’565 мэдээлэл бэлтгэж, цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтэд хүргэсэн нь давхардсан тоогоор 112.145.930 цахим хэрэглэгчдэд хүрсэн байна. Мөн МҮОНРТ, UBS, ТВ9, ТВ8, С1, ТМ, NTV зэрэг давхардсан тоогоор нийт 10 телевиз, dobu.mn, urug.mn, ikon.mn, zarig.mn, mand.mn, gogo.mn, zuv.mn, tur.mn, ubn.mn зэрэг давхардсан тоогоор 17 сайтад тус тус ярилцлага, сэрэмжлүүлэг мэдээ өгч, Санхүү эдийн засгийн сургуулийн “Ufe studend Podcast#3”, “Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Зочны цаг” мэдээллийн хөтөлбөр, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран нэг бүтээлт эрэн сурвалжлах, цуврал нэвтрүүлэг, “Mgl радио 88.3”, “Гэр бүлийн радио 104.5” ярилцлагын цаг хөтөлбөрөөр тус тус дамжуулан иргэдэд мэдлэг олгох, интернэтийн зохистой, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, кибер орчинд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус мэдээлэл хүргэсэн. /Хэрэгжилт-100%/ |
| 7.5.25 |
Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах халдлагыг илрүүлэх, таслан зогсоох чадавх бий болгож, кибер гэмт хэрэгтэй тэмцэнэ. |
|
Бүртгэгдсэн халдлагын тоо |
2024 |
- |
- |
Тайлант хугацаанд Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй. Монголбанктай хамтран арилжааны банкуудтай мэдээллийн нууцыг задруулахгүй, түргэн шуурхай харилцах “Антискам систем”-ийг шинээр үүсгэн хөгжүүлж, үйл ажиллагаандаа ашиглах журмыг боловсруулан Монголын Банкны Холбоо руу мэйлээр журмын санал, системийн зураглалыг энэ оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн. /Хэрэгжилт-100%/ |
| Тайлбар: Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанаас шалтгаалсан удаашрал байхгүй, оролцоогоо бүрэн хангаж, Үндэсний хороо, Дэд зөвлөл, Ажлын хэсэг, төслийн хариуцагчаас даалгасан ажил, үүргийг тухай бүр гүйцэтгэн ажиллаж байна. |
|||||||
| Хэрэгжилтийн дундаж: 93% |
|||||||
---оОо---
Дэлгэрэнгүй мэдээлэл: Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Стратеги, бодлогын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхбат
Хаяг, утас: Чингэлтэй дүүрэг 4 хороо, Цагдаагийн ерөнхий газрын II байр, 206 тоот, Утас:70191875.
100 жил