Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Цэрэндоржид хүндэтгэл үзүүллээ
2025-06-01 16:13:00
8
Мөрдөн байцаах албанаас тус албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, цагдаагийн байгууллагын хөгжил, нэр хүндийг өндөрт өргөсөн ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Цэрэндоржид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд албаны даргын зөвлөлийн гишүүд болон бие бүрэлдэхүүн оролцож, түүний ажил үйлс, амьдралын намтрыг танилцуулан, унадаг дугуйгаар Ази, Европын олон орноор аялж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, дугуйн спортыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь онцлон дурдав. Түүний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах албаны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.
100 жил