Эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнийг зохион байгууллаа
Мөрдөн байцаах албаны 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах болон даргын зөвлөлийн гишүүд, алба, нэгжийн мөрдөн шалгах хэлтэс, тасгийн дарга нар тус тус оролцож, 112 алба хаагч танхимаар, 57 байршлаас 514 алба хаагч цахимаар хамрагдав.
Хурлын үеэр Мөрдөн байцаах албанаас хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, хэргийн шийдвэрлэлтээр бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Удирдлагаас нийт бие бүрэлдэхүүнд анхаарах асуудлын талаар ажлын чиглэл, зөвлөмж өгч, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлсон юм.
100 жил