“Волейбол”-ын тэмцээн боллоо
2025-04-14 09:54:00
39

Дундговь аймгийн цагдаагийн газрын “Ёс зүйн дэд хороо”-оос алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр "Алба хаагчдын манлайлал" арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт алба хаагчдыг цагдаагийн цолны байдлаар ангилан хуваарь гаргаж, алба хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор “Волейбол”-ын тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээний шагналт байранд “Цагдаагийн дэслэгч”, “Цагдаагийн ахлах дэслэгч”, “Цагдаагийн ахлагч” цолтнуудын баг, тамирчид шалгарлаа.