Алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна
2025-04-10 13:29:31
340

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн А/70 дугаар тушаалаар батлагдсан алба хаагчдыг мэргэшүүлэх төлөвлөгөөний хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Амжилт гарц мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад цагдаагийн байгууллагын 30 алба хаагч хамрагдаж байна.