"Монгол эмэгтэй хурандаа” номын нээлт боллоо
2025-03-28 18:24:59
43
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдад "Хурандаа" цол олгосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол хурандаа нийгэмлэгийн "Хурандаа эмэгтэйчүүд" салбар клубээс "Монгол эмэгтэй хурандаа" фото зургийн цомог бүтээлээ.
Энэхүү бүтээлийн номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.03.28/ “Офицеруудын ордон”-д зохион байгуулагдаж, эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид оролцов.
“Монгол эмэгтэй хурандаа” бүтээлд "Хурандаа" хэмээх эрхэм цолыг хүртсэн нийт 99 эмэгтэйчүүдийн хөрөг зургийг нь цол хүртсэн шийдвэр болон тэдний амьдралын замнал, дарга, удирдлага, гэр бүлийнхэн, найз нөхдийн сэтгэлийн үгийг шингээж өгснөөрөө бусад бүтээлээс онцлог болжээ.