“Сүлдэт цагдаа” өдөрлөг зохион байгуулав
2025-03-18 11:24:00
571

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагчдын дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, шинэ залуу алба хаагчдыг албаараа бахархах сэтгэгдэл төрүүлэх зорилгоор “Сүлдэт цагдаа” өдөрлөгийн үйл ажиллагааг өнөөдөр /2025.03.18/ зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр алба хаагчдын гэр бүлийн сэтгэлийн нандин үгсийг видео бичлэгээр болон захидлаар дамжуулан урлагийн номер үзүүлж, тэдний дунд азын сугалаа сугалуулан бэлэг барьсан юм.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Зэвсэгт хүчний 256-р ангийн хөгжмийн салааны бүрэлдэхүүн, хамт олонд талархлаа илэрхийлье.