ЗАЛУУС ГЭРТЭЭ 500 ГРАММ ХАР ТАМХИ НУУСАН БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
2014-10-09 00:00:00
1674
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газрын Хар тамхи, масууруулах бодистой тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гурван залууг өчигдөр/10.08/ саатуулан баривчилжээ. 1989 онд төрсөн 25 настай эдгээр залуус нь гэртээ хар тамхи, мансууруулах төрлийн 500 грамм бодисыг хадгалж, худалдан борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ /news.mn/