Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал боллоо
2025-02-13 17:06:00
50

Булган аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн уулзалт зохион байгуулагдлаа.
Тус зөвлөлийн хуралд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Хуралд Цагдаагийн газрын 2024 оны нөхцөл байдал, үйл ажиллагааны танилцуулгыг танилцуулж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашид хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулах талаар санал солилцлоо.