“Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг зохион байгуулав
2024-12-05 18:34:00
21
Ховд аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр” арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт үйл ажиллагаа явуулдаг “Эвийн Хүч” “Их Буян”худалдааны төвүүдэд зохион байгуулав.
"Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны өдөр" арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдийн олонх нь хуурамч фэйсбүүк хаягруу мөнгө шилжүүлж мөнгөө залилуулсан, хуурамч хаягнаас нэр төрд халдаж байгаа, худал пост, мэдээлэлүүд оруулж байгаа зэрэг асуудлаар зөвлөгөө өглөө.