“Ном бол ертөнцийг харах цонх” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа
Булган аймгийн цагдаагийн газрын Зөрлийн хэрэг бүртгэх тасгаас газрын нийт бие бүрэлдэхүүнд “Уншихгүй бол сэтгэхгүй” уриаг дэвшүүлж номоор дамжуулан алба хаагчдын оюун сэтгэлгээг хөгжүүлэх, илтгэх, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Ном бол ертөнцийг харах цонх” сэдэвт өдөрлөгийг ном, зохиол, сэтгүүл туурвигч, судлаачдыг оролцуулан зохион байгуулах ажлын хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Булган аймаг дахь утга зохиолын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Б.Орхончимэгийг урьж түүний яруу найргийн уран бүтээлүүдийг танилцуулж “Ном бол ертөнцийг харах цонх” сэдэвт өдөрлөгийг цагдаагийн газрын хурлын зааланд энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан.
Мөн аймгийн номын санд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх эрх олгуулах асуудлыг судлаж шийдвэрлүүлэх ажлын хүрээнд аймгийн төв номын сантай хамтарч “Нүүдлийн номын сан” арга хэмжээний хүрээнд үнэ төлбөргүй номын сангаар үйлчлүүлж ном, зохиол уншиж судлах боломжоор нь хангасан.