en

Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт

2024-11-13 20:46:00
1917

Цагдаагийн байгууллагаас “Соёл танаас эхэлнэ” аяныг санаачилж, CU, GS25 байгууллага дэмжин хамтран эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан CU Конвиниенс дэлгүүрийн Борлуулалт, үйлчилгээний газрын захирал Ц.Номинзолтой ярилцлаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Аяны талаар мэдээлэл өгвөл?

Баярлалаа, Танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн ерөнхий газар болон CU, GS25 конвиниенс дэлгүүрүүд хамтран "Соёл танаас эхэлнэ" аяныг эхлүүлээд байна. Энэхүү аян нь нийтийн соёл ёс суртахууныг дээшлүүлж, илүү эелдэг, бусадтай илүү хүндэтгэлтэй харилцдаг сайхан нийгмийг бүтээхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

CU компанийн тухай товчхон танилцуулбал, аяныг дэмжин орох болсон гол шалтгаан юу байв?

CU Конвиниенс дэлгүүр нь 2018 оны 08 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 420 гаруй салбар, 3000 гаруй ажилтантай. Манай байгууллага өдөрт 250,000 гаруй хүнд үйлчилж өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллагын хувьд нийгэмд хүмүүсийг бусадтай харилцахдаа эелдэг, хүндэтгэлтэй харилцдаг байх нь чухал гэж үздэг. Нэг жишээ дурдвал, бид үйлчлүүлэгчидтэйгээ "Мэндчилэх" соёлыг анх нэвтрүүлэх үед үйлчлүүлэгчид гайхаж хүлээн авдаг байсан ч удалгүй энэ нь манай үйлчилгээний хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг болсон л доо. Ингээд бид энэ туршлага дээрээ үндэслээд "Соёл танаас эхэлнэ" аянд нэгдэж ахин нэг эерэг нөлөөллийг бий болгох, соёлтой нийгмийг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгээд энэ аянд нэгдсэн.

Танай байгууллагын цаашдын зорилго?

Манай компани нь олон нийтэд нээлттэй компани учраас бизнесээ амжилттай эрхлэхээс гадна нийгмийн сайн сайханд эерэг хувь нэмэр оруулах ажлуудыг тасралтгүй хийх, өдөр бүр хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн, хурдан шуурхай, эелдэг үйлчилгээг хүргэхийг зорьж ажилладаг.

Танай байгууллага соёлыг түгээх гээд түүчээлж буй байгууллагуудын нэг л дээ. Яг үйл ажиллагаагаа явуулахад тулгамдаж буй асуудал байгаа юу?

Бид насны хязгаарлалттай бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа хууль эрх зүйн хүрээнд хэрэглэгчийн бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлдэг юм л даа. Энэ үед зарим хэрэглэгчид маань бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, дургүйцэх, сөрөг хандлага гаргах зэрэг бидний өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулах явдлууд цөөнгүй гардаг. Энэ нь манай ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, бүр цаашлаад ажлаас гарах шалтгаан ч болдог юм. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилчдадаа илүү үр дүнтэй харилцааны арга барилыг зааж өгөх сургалтууд зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд насны хязгаарлалттай барааны худалдааны журам, шаардлагыг илүү тодорхой тайлбарлах арга хэмжээ авч байна.

Аян дуусахад ямар үр дүн хүлээж байна вэ?

"Соёл танаас эхэлнэ" аян нь бидний хувьд ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт юм л даа. Энэ аяны үр дүнд нийгэмд эерэг өөрчлөлт гарч, хүмүүс хоорондын харилцаа илүү эелдэг, хүндэтгэлтэй болно гэж найдаж байна. Мөн энэ аян нь нийгмийн соёл, ёс суртахууныг дээшлүүлж, иргэдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Бид нэг ч гэсэн хүнд эергээр нөлөөлж, илүү сайн сайхан нийгэмд итгэх итгэлийг нь төрүүлэхийг хүсэж байна.

"Соёл танаас эхэлнэ" гэсэн уриа дор бид зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, иргэдийг ч мөн өөрсдийн хүсдэг соёлтой, эелдэг харилцаатай байж, энэхүү аяныг дэмжээсэй бие биеэ хүндэтгэж, эергээр хандацгаая, хамтдаа илүү сайхан нийгэм бүтээцгээе гэж уриалъя.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
76
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
82
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
76
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
82
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
64
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
67
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
73
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
72
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
69
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
74
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
76
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос