“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран нутаг дэвсгэр хариуцсан төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдад “Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.11.07/ зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 200 гаруй алба хаагчийг танхим болон цахимаар хамруулж, “Телеграмм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга тактик” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.
Сургалтаар мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо.