Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд “Тусламжийн хонх” байршууллаа
2024-10-18 13:37:00
89
Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүний эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх” байршуулаад байна.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын гадна суурилуулсан хонхыг дарахад жижүүр гарч тусламж үзүүлэх юм.
Ашиглахад хялбар, хугацаа алдахгүй энэхүү тусламжийн хонхыг 60 гаруй анги, байгууллага гаднаа байршууллаа.