Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид уулзлаа
2024-10-03 09:20:00
109
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Иэн Кроуфордыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хүлээн авч, энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар аялал жуучлалын үеийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, гадаадын иргэдийн аялах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийв.
Мөн энэ үеэр аялал жуучлалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцсон.