en

Цагдаагийн дэд хурандаа И.Чинбат: Цагдаагийн алба хаагчид Төв аймагт шуурхай ажилласны дүнд нөхцөл байдал хэвийн болсон

2014-10-07 00:00:00
2997

Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гэр чулуу” гэх газарт гар аргаар алт олборлогч иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсэж хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн тул сумын Засаг даргаас цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч хамтран ажиллах тухай хүсэлт ирүүлсний дагуу ЦЕГ-ийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас тодорхой арга хэмжээ зохион байгуулан шуурхай ажилласны дүнд нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулж чаджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Чинбаттай ярилцан тодруулга авсан юм.

Төв аймгийн Сүмбэр суманд болсон нөхцөл байдлын талаар танаас тодруулга авах гэсэн юм?

2014 оны 7 дугаар сарын 20-ны үеэс эхлэн Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум, Дархан-Уул аймаг, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Заамар сум зэрэг газруудаас 2000-3000 орчим иргэд, 150-200 орчим машин техник цуглаж бүлэг бөөгнөрөл үүсгэн хууль бус аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулж эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ дагуу нь сумын хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдаагийн газрын алба хаагчид ажилласан. Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Орчины доройтол, нөхөн сэргээлт хийлгэх тухай” А/50 тоот  захирамж гарч тус сумын “Энэрэлт хангай” төрийн бус байгууллагаар түр хугацаагаар нөхөн сэргээлт хийлгэх гэрээ хийсэн байдаг. Энэ захирамжийн дагуу “Энэрэлт хангай” ТББ үйл ажиллагаа явуулах үед өөр газраас цугларсан иргэд “Монгол хүмүүс тэгш эрхтэй байна” гэсэн үндэслэлийг тавьж дайран орж нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Уг ТББ нь “Хангай” гэрээт харуул хамгаалалтын албаар хамгаалуулан үйл ажиллагаа явуулсан хэдий ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэгдлээр аймгийн цагдаагийн газраас алба хаагчдыг дуудаж, туслалцаа хүссэн.

Яг газар дээр нь хичнээн алба хаагч ямар хугацаагаар ажилласан юм бол?

Газар дээр үүссэн нөхцөл байдал, гар аргаар алт олборлогч иргэдийн бүлэг бөөгнөрөл нь архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчил гаргах, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний амь нас хохирох, бэртэл гэмтэл авах, байгаль орчныг сүйтгэх зэрэг сөрөг үр дагавартай болохоор үүнд цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэж, нөхцөл байдлыг хэвийн болгох шаардлага зайлшгүй тулгарсан. Иймээс эдгээр иргэдийн бөөгнөрлийг албадан тараах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргаас өгсөн ажлын чиглэл, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын даргаас өгсөн үүргийн дагуу Төв аймгийн цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын, сум дундын цагдаагийн хэлтсээс тодорхой хүч хэрэгсэл гарган Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Тагнуулын хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан.

Үндсэндээ нутаг дэвсгэрийн цагдаагийн газраас 21 алба хаагч, 2 автомашин гарган, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас 55 алба хаагч, 4 автомашин, нийтдээ 76 алба хаагч, 6 автомашиныг ажиллах төлөвлөгөө, хүн хүчний нэгдсэн  тооцоотойгоор гарган ажиллуулж бөөгнөрлийг тараах зорилгоор уг газарт очиход хууль бусаар алт олборлож байгаа иргэд тарж, 14 иргэн, 6 тээврийн хэрэгсэл, цахилгаан үүсгэгч мотор 1, молдок 2, лоом, осков зэрэг эд зүйлсийг хураан авч эдгээ эд зүйлсийг нь улсын орлого болгуулахаар сумын Засаг дарга, Байгаль орчны албанд хүлээлгэн өгсөн. Тус газрын орчимд тээврийн хэрэгсэл орох замыг хааж 500 метрийн урттай 2 метрийн гүнтэй зоон татаж, хууль бус аргаар алт олборлогчдын ухсан 175 нүх цооногийг  нэг бүрчлэн шалгаж аймгийн хяналтын прокурорыг оролцуулан тэмдэглэл үйлдүүлэн тухай нүхийг буцаан хөрсийг сийрэгшүүлэн булуулах арга хэмжээг авч ажиллалаа.

Одоо ямар хэмжээнд байгаа вэ? Ахиад иргэдийн зүгээс ийм бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн баталгаа байна уу?

Алба хаагчид одоо ч ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд 10-20 орчим автомашинтай, 30-50 гаруй хууль бус гар аргаар  алт олборлогч иргэд нөхөн сэргээлтийн талбай руу орж ирэх үйлдлийг өдөр шөнийн цагаар тогтмол гаргаж, хүндрэл учруулж байсан. Гэсэн хэдий ч давхардсан тоогоор 342 хүн эргүүл, хамгаалалтын үүргийг хэвийн гүйцэтгэж, байдлыг хэвэнд нь оруулах, нөхөн сэргээлтийг хийлгүүлэх, иргэдийн бөөгнөрлийг ахин гаргуулахгүй байх тал дээр 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, хамгийн гол нь хугацаа алдалгүй нөхцөл байдлыг намжааж Төв аймгийн Засаг даргаас тавьсан хүсэлтийн дагуу хүн хүчийг нэмж гарган, зөв хуваарилан ажилласан. Энэ хэрээрээ ч аймгийн Засаг даргын талархлыг хүлээгээд байгаа.

ШИНЭ МЭДЭЭ
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
59
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
61
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
59
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
61
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
52
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
56
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
53
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
47
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
124
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
119
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
100
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
108
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос