en

Өнгөрсөн долоо хоногт 38.080 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 726 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ

2024-07-01 09:36:01
1102

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.24-өөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд) 38.080 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 726 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 17, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 252, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 292, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 116, бусад 12 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 53.314 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 52.008 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 51.095 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 913 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2756, Танхайрах 144, Хүний биед халдах 303, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 145, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 47.304, бусад 1356 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 79 иргэнд 23.700.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 145 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 25, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 49, сураггүй алга болсон хүн 80, шүүхээс даалгасан хүн 29, зөрчил үйлдсэн этгээд 11 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоолоо. 

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий клубт 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 03 сарын хооронд үйлчлүүлэх хугацаандаа тус клубийн ажилчдыг үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, ажилчдын бие махбодод халдсан, заналхийлсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус клубийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Б, Т, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Ц нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын хооронд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, насанд хүрээгүй хохирогч Х-г ар гэрийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан, биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор, зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн “Ц”-н хууль бус үйлдэлд энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Ж нь бусадтай бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэрт байх дархан цаазат газраас энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 638.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Н нь Архангай аймгийн Их тамир сумын нутаг дэвсгэрээс  энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж, 923.590 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 1.000.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж, 3.000.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор техник ашиглан газрын хэвлийд халдаж,117.789 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Өөрөө л болж байвал бусад хамаагүй.. ” гэсэн гарчигтай тээврийн хэрэгслийн зураг бүхий бичвэр мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил гаргасан иргэн “Х”-ийн үйлдэлд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ШИНЭ МЭДЭЭ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
112
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
84
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ

Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас...
253
253
2026/08/25
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа
253
253
2026/08/25
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
112
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
84
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
24
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
20
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
21
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
20
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
26
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
0
18
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
0
16
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
20
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос