Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” үргэлжилж байна
2024-06-04 19:10:54
566
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн" гурав дахь өдрөө Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 100 гаруй анги, салбарын 900 орчим шилдэг тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2024.06.04/ гарааны өмнөх ажиллагаа амжилттай явагдаж өндөрлөв. Гарааны өмнөх ажиллагаагаар баг, тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, нормативын бэлтгэлийг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү цогцолбор тэмцээн маргааш баг, тамирчдын тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвар, эр зориг, хурд хүчийг шалгасан нормативуудаар үргэлжилнэ.