en

Өнгөрсөн долоо хоногт 39.102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 781 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна

2024-06-03 11:20:00
1435

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд) 39.102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 781 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 274, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 345, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 18, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 24 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 62.350 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 62.836 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 61.096 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1740 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3537, Танхайрах 245, Хүний биед халдах 434, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 288, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 54.910, бусад 3422 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 288 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 71, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 232, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 122, шүүхээс даалгасан хүн 134, зөрчил үйлдсэн этгээд 91 олж тогтоон ажилласан.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Нэр бүхий иргэд хамтран 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулсан мөн 2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт тус тус админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт нэр бүхий 8 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан энэ оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Булган аймгийн нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн 1.000.000-6.500.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Л нарын нэр бүхий 3 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Энэ оны 05 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч чадварлаг, соёлтой манлайлагч байх ёстой” гэсэн гарчигтай бичлэг нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт офицеруудын ордны автобусны буудал дээр нийтийн тээврийн нэр бүхий компанийн жолооч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан болохыг тогтоон зөрчилд холбогдогч Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
44
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
44
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
55
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
36
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
37
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
40
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
41
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
38
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
37
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
37
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос