БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
                    
                    
                        2024-03-20 18:34:42
                
                943
                 
            Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр бригадын генерал А.Дулаанжаргал Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр бригадын генерал А.Дулаанжаргал нь өөрийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо.

Мөн тус газрын албаны үйл ажиллагаанд ашиглагддаг техник, тусгай хэрэгсэл болон сургалт мэдээллийн танхимтай танилцсан.


 100 жил
                            100 жил 
                         
                     
                     
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        