Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
2024-02-05 14:49:31
675
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцаж, удирдах ажилтнуудад мэдээлэл хийх, санал солилцох арга хэмжээг өнөөдөр (2024.02.05) Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Монгол Улсын төрөөс үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, түүнд холбогдох зарим асуудал сэдвээр удирдах ажилтнуудтай санал солилцож, зөвлөмж өгч ажиллаа.
Албан уулзалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч нар танхимаар 110, цахимаар 114, нийт 224 удирдах ажилтан оролцлоо.