BINANCE БИРЖЭЭС ХУВЬЦАА БОЛОН ГАДААД ВАЛЮТ АВАХААР ҮЛ ТАНИХ ХҮНИЙ ДАНСРУУ 96 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 6 удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг. Иймд хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.