en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ч.ДӨЛГӨӨН: ӨНГӨРСӨН ОНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ 11800 БҮРТГЭГДСЭН

2023-01-26 17:38:57
4390

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Дөлгөөнтэй Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2022 онд залилах гэмт хэрэг 11800 бүртгэгдсэний 2000 орчим нь орон нутагт, 9800 орчим нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой судалгаа, шинжилгээнд үндэслэн нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Тухайлбал: 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион явуулж байсан бол, залилах гэмт хэрэг цахим хэлбэрээр үйлдэгдэх нь нэмэгдсэн учир 2022 онд “Unsend” буюу “Бүү шилжүүл” арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэ онд залилах гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, илрүүлэлтийг өсгөх зорилгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Залилах гэмт хэрэг дотор ямар төрлийн залилан түлхүү үйлдэгдэж байна вэ? Шалтгаан нь юу байна вэ?

Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг ангилж үзвэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироох хэргүүд түлхүү үйлдэгдэж байна.

Мөн хохирсон иргэд тэр дороо залилуулчихлаа гэдгээ мэддэггүй. Холбогдогч этгээд хохирогчийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үйл явцыг удаашруулж итгэл, үнэмшил төрүүлсээр байдаг зэргээс шалтгаалж хэргийн илрүүлэлт удааширдаг. Тиймээс иргэд залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим залилан дагаад өсөж байна. Иргэд цахим залиланд өртөж байгаагаа хэрхэн мэдэх боломжтой вэ?

Цахим орчин дахь залилан 2021 оноос эхлэн Монгол гэлтгүй дэлхий нийтэд нэлээдгүй үйлдэгдэж байна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна.

Иргэд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бараа, бүтээгдэхүүн зэргийг худалдан авахдаа заавал очиж үздэг байсан бол цахим орчин бий болсноор энэ бүгдийг гар утаснаасаа богино хугацаанд хайх, үзэх, захиалах боломжтой болсон төдийгүй төлбөрийг интернэт ашиглан хялбар шилжүүлж байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа сайн талтай ч гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд ашигтай байдал үүсгэдэг.

Залилах гэмт хэрэгт хохирсон иргэд тухайн этгээдийн овог нэр, дансны дугаар байхад цагдаагийн байгууллагаас олж тогтоож чадахгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?

Хуульд бол залилагч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх, дансыг царцаах гэх мэт зохицуулалт байдаг боловч дийлэнх этгээд нь залилж авсан хөрөнгийг захиран зарцуулчихсан байх, тухайн этгээдийн нэр дээр эд хөрөнгө, дансанд нь мөнгө байдаггүй нь хамгийн их тохиолддог бэрхшээл юм.

Иргэд залилах гэмт хэргээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юу? Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү?

Залилах гэмт хэргийн онцлог нь тухайн гэмт этгээд үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.

Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар "Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна"’ гэх мэтээр даамжруулаад яваад байдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устаж байдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.

Ярилцсанд баярлалаа.

Мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Наранжаргал

 

ШИНЭ МЭДЭЭ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
46
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
0
46
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
54
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
0
57
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
74
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
121
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
111
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
109
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
108
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
68
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
67
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос