en

Эх орны хойморт хууль сахиулсан 90 жил

2014-09-09 00:00:00
5511

Үес үесхэн сэвхийх хонгор салхинд өргөн мөрөн зөөлөн долгиолж, эх орны минь хоймор Сэлэнгэ сайхан нутагт намар цаг налайна. Энэ шаргал өдрүүдэд тус нутагт цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт ойн баяр тохиож байна. Тэртээ 1924 онд “Ардын цагдаа” нэртэйгээр цөөн тооны морин эргүүл, харуулын цагдаатайгаар шангаа татаж асан Сэлэнгийн цагдаа хавсаргатай, шуургатай 90 хаврыг үдэж, өнөөдөр 90 дэх намартайгаа золгож байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удаан жилийн намтарыг түүхийн алтан хуудсанд бичилцсэн үе үеийн мөрдэстнүүд, одоогийн алба хаагчид, ард олон энэ сарын 5-ны өдөр ойн баяраа хамтдаа тэмдэглэв.

Түүхт ойн баяр аймгийн төв талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, алтан буудай, хүндэт сүлдтэй цагдаагийн тугийн дор эгнэсэн албан хаагчид, цагдаа мөрдэстнүүдийн баярын жагсаалаар үүдээ нээсэн. Ийнхүү хийж бүтээсэн ажлаа дүгнэж, тайлагнасан, өргөсөн тангарагтаа үнэнч, үр бүтээлтэй ажилласан алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн ойн баярын хурал, Цагдаагийн газрын хамт олны бүтээлийн үзэсгэлэн, үзүүлэх тоглолтоор үргэлжилж, урлаг соёлын ододыг нэгтгэсэн хүндэтгэлийн цэнгүүнээр баярын хөшиг хаагдсан.

Монгол Улсын хойд хилтэй залгаа оршдог, зургаан тосгон, 17 сумтай тус аймаг гэмт хэргийн гаралтаараа улсад дээгүүр ордог. Мод, алт зэрэг байгалийн баялаг ихтэй. Иргэд олон нийт тэдгээрийг хууль бусаар ашиглах, олборлосноос үүдэж, хэрэг зөрчил нэлээн гардаг ч цагдаагийн байгууллагын 300 гаруй албан хаагчид гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр хуулийн дагуу үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий газраас тус газарт пургон, elentra маркийн хоёр автомашин болон завь бэлэглэсэн нь тэдний гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалт боллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар Хууль зүйн яамны Шинэтгэлийн бодлого, Цагдаагийн Ерөнхий газрын Шинэтгэлийн хөтөлбөр, шинэчлэн батлагдсан Монголын цагдаагийн тухай хуулийг хэрэгжүүлэн, цаг хугацаатай хөл нийлүүлэн алхаж байна. Тэд цагдаагийн үйл ажиллагааг иргэддээ ойртуулах, тэдний харилцааг ил тод нээлттэй байлгах, үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор бүтээлч ажлуудыг хийж, тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж тус газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Хандмаа онцолж байсан юм. Тухайлбал, сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригийг цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны өдөр болгон, иргэдэд зориулсан үйл ажиллагаа явуулж хэвшжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хяналтад, шүүхийн шийтгэх тогтоолоор ялыг нь хойшилсон, тэнссэн 275 орчим иргэд байдгаас 87 иргэн Сүхбаатар суманд байдаг аж. Тэдгээр иргэнийг сургалтад хамруулах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор сар бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулснаар хяналтад байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх нь багассан гэдэг нь судалгаанаас харагдаж байна.

Мөн Цагдаагийн газрын дэргэд Иргэний танхимыг байгуулж, иргэдэд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа ба Орон нутгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын авто зам, гудамжийг бүрэн камержуулж, нэгдсэн Хяналтын төвд холбожээ. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих болон бусад хэрэг зөрчил гарах нь эрс багассан гэж ярилаа. Түүнчлэн олон нийтэд түшиглэсэн цагдаагийн ажилтан буюу 16 олон нийтийн цагдааг сургалтад хамруулан бэлтгэсэн ба тэд үүргээ гүйцэтгээд эхэлжээ. Энэ мэтчилэн олон бүтээлч ажлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хамт олон хийж байна. Тэд хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулан, “Амар амгалан амьдралын төлөө хамтдаа” уриаг дэвшүүлэн, Дэмжлэг үзүүлэх тасаг, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Нийтийн хэв, журам хамгаалах тасаг, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг гэх шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар үүргээ гүйцэтгэж байна.

Ингээд та бүхэндээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярт оролцсон үе үеийн алба хаагчдын баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе. Энгэртээ дүүрэн одон зүүсэн буурал хурандаа сүлдэт тугандаа нүд дүүрэн нулимстай ёслохыг хараад өөрийн эрхгүй бахархал төрнө.

Ж.Батсайхан: Түүхт ойгоо амжилт дүүрэн тэмдэглэж байна 

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа

Сэлэнгэ аймагт цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энд ажиллаж байсан үе үеийн ахмадууд энэ албыг дэмждэг алба хаагчдын ар гэрийнхэнд нь, төрийн болон төрийн бус байгуулагынханд баярын мэнд хүргэе. Манай байгууллагаас ЦЕГ-ын дарга хоёр, генерал хоёр, тэргүүн комиссар, Монгол Улсын гавьяат хуульч зэрэг олон гавьяатан төрөн гарсан. Мөн энэ жил 20-30 гаруй жил цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж байгаа гурван тосгоны Цагдаагийн хэсгийн дарга нарт зэрэг дэв дээгүүр цол олголоо. Тодруулбал, Бугант тосгоны хэсгийн дарга хошууч н.Болдыг дэд хурандаа, Ерөө тосгоны н.Баярсайхан хошууч болон, Дулаанхан тосгоны н.Батнасан хошуучийг ЦЕГ-ын тушаалаар зэрэг дэв дээгүүр дэд хурандаа цолоор шагналаа.

М.Ганхүү: Сэлэнгийн цагдаатай миний амьдрал холбоотой

Бригадын генерал

-Миний амьдрал, ажил үйлс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай салшгүй холбоотой. Энэ сайхан нутагт би зургаан жил ажиллаж байлаа. Эхний гурван жил нь Цагдаагийн газрын орлогч дарга, дараагийн гурван жилд нь Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэж байв. Сайхан хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, таван жил тэргүүний байгууллага болж байлаа. Сэлэнгэчүүд цагдаагаа дэмждэг хүмүүс. Тэдэндээ болон цагдаагийн байгууллагад ажиллаж байсан албан хаагчдад баярын мэнд хүргэе.

Ц.Итгэл: Нүдэндээ нулимстай хоёр өдрийг өнгөрөөж байна

Монгол Улсын гавьяат хуульч

-Би 1965 онд МУИС-ийн хуулийн ангийн хоёр дахь төгсөлтийг төгсөөд, Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газар мөрдөн байцаагчаар томилогдож ажилласнаас хойш 40 жил болж байна. Анх Зүүнхараагийн Цагдан сэргийлэх ангид дэслэгч цолтой мөрдөн байцаагчаар ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн. Цагдаагийн байгуулагад тасралтгүй 30 жил ажилласныхаа 23 жил мөрдөн байцаагчаар, бусад хугацаанд нь багшилж байлаа. Одоо Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Би өнөөдөр их баяртай байна. Миний шавь нараас олон хурандаа, генерал төрсөн. Одоо шавь нартайгаа хамт ажиллаж, хамт амьдарч, хамтдаа өтөлж байна. Баяр сайхан болж байна. Угтах марш эхэлж угтаснаас хойш нүдэндээ нулимстай хоёр өдрийг өнгөрөөж байна даа.

Г.Сономдаржаа: Цагдаагийн паспортын хэлтэст ажиллаж байлаа

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, цагдаагийн ахлах ахлагч

-Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн албан хаагчид гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж баяраа тэмдэглэж байна. Тэдэндээ баярын мэнд хүргэе. Би цагдагийн байгууллагын Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан. Тэр үед манай  тасаг улсад гурван жил дараалан аварга байгууллагаар тодорч байв. Манай дарга  н.Даринчулуун гэж сайхан дэд хурандаа байсан. Сэлэнгийн Цагдаагийн үе үеийн паспортын ажилтнууддаа сайхан сайхныг хүсье.

Н.Баасандорж: Сэлэнгийн цагдаа хөгжиж, бэхжсэн байна  

Цагдаагийн хурандаа

Би Цагдаагийн байгуулагад тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. 1974 онд Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх анги гэж байсан тэр үед цагдан сэргийлэхийн бие бүрэлдэхүүн 200 гаруй хүн хүчтэй, техник хэрэгсэл хөгжлийн хувьд их хоцрогдонгуй байсан. Өнөөдөр аль аль талаараа маш их хөгжиж, бэхжсэн байна. Миний бие өнөөдөр цагдаагийн газрын 90 жилийн ойд оролцож байгаадаа баяртай байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн, үе үеийн албан хаагчид, тэдний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсч баярын мэнд хүргэе.

Намайг Сэлэнгийн цагдаад ажиллаж байхад ноцтой хэргүүд гарч байв. Эрүүгийн хэргийг эрхлэх ахмад н.Самбуугаар удирдуулан, Баянхараатын сангийн аж ахуйд хүний амины ноцтой хэргийг үйлдсэн Дамдинрагчаагийн хэргийг гурван хоног хөөцөлдөөд илрүүлж байлаа. Мөн хулгайн хэрэг үйлдсэн Ёндонжамц, Давааням нарын хэргийг 48 цагийн дотор илрүүлж байсан зэрэг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж байсан явдлууд олон бий.

Н.Баярсайхан: Зургаа дахь сумандаа томилогдон ажиллаж байна

Цагдаагийн дэд хурандаа, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэсгийн төлөөлөгч

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 2003 оноос ирж ажиллаж байна. Одоогийн байдлаар зургаа дахь сумандаа хэсгийн төлөөлөгч хийж байна. Анх дэслэгч цолтойгоор Алтанбулаг сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Ажлын хамт олондоо түүхт ойн баярын мэнд хүргэе.

Н.Доржсүрэн: Цагдаагийн ой сайхан боллоо

Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн. Дотоод явдлын яамны Тусгай тасгаас ажлын гараагаа эхэлж байлаа. Улсад 46 жил ажилласан. Миний үед манай цагдаагийн бүрэлдэхүүн муу байсан. Нэг цагдаа бүх зүйлээ хариуцдаг байлаа. Одоо бол хөгжиж сайхан болж байна. Цагдаагийн ой маань сайхан боллоо.

Ийнхүү ...Би тангараг өргөсөн төрийн цагдаа

Бие сэтгэлээрээ Сэлэнгийн цагдаа...хэмээх сүлдэт дуутай, монгол Улсын минь өнцөг булан бүрт суух тушаал өвөрлөсөн мөрдэстөнгүүдийн нэгэн багана Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын хамт олон түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд амжилт бүтээл дүүрэн 90 намрыг үдэж, он цагийн зурлагаар 91 дэх хавартайгаа золгоно. Төрийн цагдаагийн өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
195
2026/05/11
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
101
2026/05/12
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт

ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
253
253
2026/05/12
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
253
253
2026/05/12
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
195
2026/05/11
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
101
2026/05/12
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
360
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
308
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
294
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
289
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
288
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
262
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
262
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
268
2026/05/06
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос