en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-12-02 17:02:00
1112

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” БҮСЧИЛСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн үндэсний байгууллагын “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь” бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг баруун бүсэд Увс, төвийн бүсэд Дархан-Уул, говийн бүсэд Өмнөговь, хангайн бүсэд Архангай, зүүн бүсэд Хэнтий аймгуудад энэ оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Бүсчилсэн сургалт, зөвлөгөөн таван аймагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд зөвлөгөөнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн нэгжийн дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний ажлын алба, Авто тээврийн болон Авто замын асуудал хариуцсан байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл бүхий нийт 226 алба хаагч, ажилчид оролцлоо.

ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Экологийн цагдаагийн албанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн  газар /WWF/, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар /ZSL/-тай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар болон албаны удирдах бүрэлдэхүүнээс “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах аргачлал, нотлох ажиллагаа”, “Цахим эргүүл программыг ашиглах, урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох”, “Генетик нөөц түүнтэй холбоотой мэдлэг”, “Экологийн шинжилгээгээр шийдвэрлэх болон тулгамдаж буй зарим асуудал”, “Хууль бус ашиглалт, худалдаанд түгээмэл өртөж буй ургамал”-ын талаар 16 сэдвээр сургалт болон “Хувь хүний хөгжил, харилцаа, сахилга ёс зүй”-н чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх, орон нутгийн алба хаагчдын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулагдсан юм.

“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хамтдаа сэргийлье” хэлэлцүүлгийг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс удирдах албан тушаалтай алба хаагчид болон хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэг 3 үе шаттай явагдаж, 13 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд цаашид “Хамтдаа сэргийлье” хэлэлцүүлгээс гарсан уриа, дэвшүүлсэн санал санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.

2022 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖЭЭР ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Дотоодын цэргийн байгууллагад 2022 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” өнөөдөр /2022.12.01/ зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга болон албаны хүмүүс, хугацаат цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэн оролцсон юм.

Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчид хүндэт зочин төлөөлөгч, хүрэлцэн ирсэн хүмүүст урлагийн болон жагсаалын үзүүлэх тоглолт үзэж сонирхуулав.

“СОНГОДОГ АГААР 2" ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгаас дотоод, гадаадын сонгодог уран бүтээлийн дээжээс бүрдүүлсэн "Сонгодог агаар 2" тоглолт танхим дүүрэн үзэгчдийн талархал дор амжилттай тоглогдож өндөрлөлөө.

Энэхүү тоглолт нь 2010 онд тус чуулгаас олон түмэндээ хүргэж байсан "Сонгодог агаар" тоглолтын уламжлал бөгөөд Соёлын яамнаас улс даяар зарлан явуулж буй "Соёлын бүтээлч сар" -ын хүрээнд болж байгаагаараа онцлог болсон юм.

''НАМАЙГ АЛГАС'' НӨЛӨӨЛЛИЙН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Намайг алгас аян зохион байгуулж энэ оны 11-р сарын 30-ны өдөр “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ”, “Архины зохисгүй хэрэглээг бууруулах олон нийтийн санал санаачилга, эерэг хандлага, шинэ соёлыг уриалах” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон оюутан, залуус архи согтууруулах ундааны хор нөлөө, зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлээр санал, сэтгэгдлээ хуваалцсан, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсныг онцолсон юм.

 

 
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
100
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
86
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
100
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
86
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
101
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
113
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
103
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
115
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
95
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
115
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
85
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
97
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос