БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагыг бэхжүүлэх, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академид суралцах алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, үдэн гаргах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Дээрх үйл ажиллагаа өнөөдөр /2022.09.23/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д болж, Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон Бүгд Найрамдах Турк Улсад суралцах алба хаагч, нэгжийн дарга нар оролцсон юм.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академид суралцах алба хаагчдад Монгол Улсын төрийн далбааг гардуулж өглөө.
Та бүхний эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!