en

ЭМГЭНЭЛ

2022-07-15 18:13:00
1286

ГОМБОЦЭДЭНГИЙН РИНЧИНДОРЖ

/1933-2022 он/

Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

Тэрээр 1933 онд Засагтхан аймгийн Ялгасан хутагтын хошууны Гялгар гэдэг газар одоогийн Завхан аймгийн Идэр суманд Гомбоцэдэнгийн хүү болон мэндэлж, эцэг, эхийн гар дээр хүмүүжин, 1946-1956 онд аймгийн бага, дунд сургууль, 1956-1961 онд ЗХУ-ын Москва хотын Автомашин, автозамын дээд сургууль, 1970 онд ЗХУ-ын Москва хотод Автотээврийн эдийн засгийн дээд курсыг тус тус суралцан төгсөж, 1982 онд Москва хотын Авто замын дээд сургуульд “Тэгш бус гадаргуутай шороон замд автомашины тормозны идэвхжилтийг шалгах тухай” сэдвээр Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1961-1964 онд Аж үйлдвэрийн яамны автобаазад инженер механик, мэргэжилтэн, 1964-1979 онд Улсын авто техникийн хэрэг шалган байцаах газарт орлогч инженер, мэргэжлийн комиссын дарга орлогч дарга, инженер, техникийн хэлтсийн дарга, 1979-1981 онд дипломат цолтойгоор БНМАУ-аас Бүгд Найрамдах Польш Ард Улсад суух Элчин сайдын яаманд Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 1981-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүн, Авто техникийн хэрэг шалган байцаах газрын даргаар тус тус ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарчээ.

Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, хүний нөөцийг бэлтгэх, гадаад орнуудын Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн дэргэдэх хөдөлгөөний аюулгүй байдлын группын Монгол талын ажлын ахлагчаар ажиллаж, өөрийн улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шинэ техник технологийг судалж нэвтрүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн. Мөн жолоочийн үнэмлэх, талоныг олон улсын жишигт ойртуулах, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг картын систем, цахим хэлбэрээр авах зэрэг 10 гаруй техник, зохион байгуулалтын шинэ төсөл, санал санаачилгыг хариуцан хэрэгжүүлж, албаны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний Монгол Улсын цагдаагийн байгууллага болон төрийн албаны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Хувьсгалт Залуучуудын эвлэлийн болон Польш, Унгар, Герман зэрэг улсын хүндэт тэмдэг, ойн медалиуд, Хүндэт чекист, Онц тээвэрчин, Онц сэргийлэгч, Цагдаагийн байгууллагын “Хүндэт ажилтан” зэрэг цол, тэмдгээр шагнажээ.

Цагдаагийн хурандаа Г.Ринчиндорж нь төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, цагдаагийн байгууллагын хөгжил, залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул 2016 онд Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх эрхэм цолоор шагнагдсан.

Талийгаачийн шударга, зарчимч, хүнлэг энэрэнгүй, шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, эрхэм нандин зан чанар, мэргэжлийн арвин их туршлага нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагч бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, ХАМТ ОЛНООС

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
123
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
103
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
123
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
103
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
164
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
169
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
130
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
129
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
143
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
130
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
210
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
190
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос