ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ГАЗРЫН ДАРГА НАР ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2022-05-25 15:11:06
510
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Э.Энхтуяа нар Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай танилцан алба хаагч нартай уулзлаа.
Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр хэлтсийн үйл ажиллагаа, албаны байр, алба хаагчдын ажиллах орчин, үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав.
Алба хаагчидтай уулзаж хэлтсийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлж, алба хаагчдын санал, хүсэлтийг сонсов.