Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагчид “Байгалиа бүтээе” нөлөөллийн аянд нэгдлээ
2022-05-20 15:58:34
413
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус хэлтсийн хамт олон нэгдэж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд Улиас 100, Хайлаас 256, Агч 50, Гүйлс 50, нийт 456 ширхэг модны суулгацыг суулгах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж “Хайрхан хөгжлийн төв”-д хүлээлгэн өглөө.