en

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.МӨНХЗОЛБОО: ӨНГӨРСӨН ОНД ТУС АЙМАГТ ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЭГҮЙ

2022-05-03 09:58:41
5226

Дархан-Уул аймгийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, Цагдаагийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Мөнхзолбоотой ярилцлаа.

Юуны өмнө Дархан-Уул аймагт Цагдаагийн газар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн мэндийг хүргье. Байгууллагынхаа түүхээс бидэнд товч танилцуулаач?

Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Тус аймаг дахь цагдаагийн газар нь анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн 1962 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Дарханд Цагдан сэргийлэх анги байгуулах тухай” 278 дугаар тогтоолыг үндэслэн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 297 дугаар тушаал батлагдаж, мөн оныхоо 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түүхтэй.

Түүхийн явцад цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалттай холбоотой тус цагдаагийн газрын бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсаар өнөөдрийн байдлаар Цагдаагийн газар, Дотоодын цэргийн тусгай салбарын бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.

Тус Цагдаагийн газарт Дотоодын цэргийн тусгай салбар харьяалагддаг юм байна шүү дээ. Энэ онд Дотоодын цэргийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Мөн тус газрын 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хийж буй ажлуудаасаа дурьдвал?

Тиймээ. Энэ онд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 60 жилийн ой тохиож байна.

Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбар нь Улсын онц чухал объект болох Дархан-Уул аймгийн Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалт болон “Монголын үндэсний дата төвийн нөөц төв”-ийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг харуулчны хүч хэрэгслээр зохион байгуулж ажиллаж байна. Анх 1965 оны 3 дугаар сард 2 дугаар өргөгч станц, Хараа голын худгууд Монгол Улсад шилжин ирснээр Цагдан сэргийлэх ангийн ус сувгийг хамгаалах салаа байгуулагдсан.

Ойн хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдал, ажлын ачаалал, стресс ядаргаанаас урьдчилан сэргийлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын спорт заалны засварын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад орууллаа.

Алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж тохилог орчныг бүрдүүлж өвлийн улиралд дулаан алдагдахаас урьдчилан сэргийлж байрны дотор талыг бүхэлд нь акустик хавтангаар дулаалж янзалсан. Мөн эрүүлжүүлэх, саатуулах байрны орчин нөхцөлийг сайжруулах стандартад нийцүүлэх зорилгоор Винтлятор суурилуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.

 Байгууллагын хамгийн чухал хүчин зүйл бол алба хаагчид байдаг. Алба хаагчдаа хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Цагдаагийн газрын 60 жилийн ойг угтан алба хаагчдын ажлын алжаал ядаргааг тайлах, стрессийн түвшинг бууруулах, сэтгэл түгшилтийг намжаах, нойрны хямралаас урьдчилан сэргийлэх, амраах, тайвшруулах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний чанар үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлэх мөн гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор тус Цагдаагийн газарт “Хөгжмийн сэтгэл заслын өрөө” тохижуулсан юм.

Зуслангийн газартай болох хүсэлт гаргасан 80 алба хаагчид Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт зуслангийн зориулалтаар газар олгуулахаар аймгийн удирдлагуудад хүсэлт гаргаж, энэ оны газар төлөвлөлтөд тусгуулан алба хаагчдад газрын гэрчилгээ олгуулах асуудлыг шийдвэрлүүллээ.

Он гараад хамт олноо манлайлан ажилласан 10 алба хаагчийг гэр бүлийн хамт “Сүүж-Уул” сэргээн засах сувилалд 7 хоног сувилуулав.  

Хүний нөөцийн тогтвортой байдлыг бүрдүүлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Цагдаагийн газар, Дотоодын цэргийн тусгай салбарын хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад орж ажиллах хүсэлт гаргасан иргэдийг “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад бүртгэхээс гадна олон нийтийн цагдаагийн сургалт зохион байгуулдаг.

Мөн олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа иргэдийг ахлагч бүрэлдэхүүнд орж ажиллахад давуу тал болгон журмын дагуу судлаж,  шалгалтад тэнцсэн иргэдийг Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцуулан, сургалтаа амжилттай төгссөн иргэдийг сул орон тоонд онооны дарааллаар томилон ажиллуулж байна.

Алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Байгууллагын орон сууцанд 27 айлыг /алба хаагч/ зөвхөн цахилгааны хэрэглээгээ төлөх нөхцлөөр гэрээ байгуулан оршин суулгаж байна. Мөн өнгөрсөн онд албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн давхардсан тоогоор 3 алба хаагчдад ослын акт тогтоон нөхөн төлбөрийг олгуулахаар материалыг “Практикал” даатгалын Дархан салбарт хүргүүлж нөхөн олговор олгуулсан.

Алба   хаагчдаас гаргасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, эрх зүйн баталгаагаар хангагдах тухай хүсэлтийг тухай бүр хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж байна. Тухайлбал захиргааны чөлөө, орон байр хүсэх, сургуульд суралцах, тэтгэвэр тэтгэмж, тусламж хүсэх болон бусад байдлаар гаргасан 205 өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг нь өөрөө онцлогтой аймаг шүү дээ. Аймгийнхаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хийсэн бодит үр дүнтэй ажил юу байна вэ?

Алслагдсан гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урин дулааны улиралд “Хараа” гол”-ын эрэг орчмоор амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, санамж зөвлөгөө өгөх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Морьт эргүүл”-ийг ажиллуулах хэрэгцээ шаардлага бий болсон. Иймд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал уламжлан шийдвэрлүүлснээр тус Цагдаагийн газар нь “Морьт эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой болж, зуны улиралд “Хараа” голын эрэг, алдагдсан гэр хорооллын гудамж талбайд эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилласан.

Дархан-Уул аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дархан сумын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, тэмдэг, тэмдэглэлийг шинэчлэх, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, олон улсын стандарт шаардлагад нийцүүлж, шинэчлэх талаар холбогдох судалгаануудыг хийж, танилцуулга санал боловсруулж, аймгийн Засаг даргад танилцуулан, холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллаж байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг хойд Дархан хаалганы орчим байрлах Замын цагдаагийн хяналтын пост дээр тээврийн хэрэгслийн дундаж хурд хэмжих камер байрлуулах “П” хэлбэрийн камерын суурь шинээр хийж байрлуулав.

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, Цагдаагийн газрын даргын тушаалаар Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын ойн сан, усан сан, автозамын гол зангилаа нутаг дэвсгэрт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хонгор сумдад Цагдаагийн газар, Гал унтраах анги, байгаль хамгаалагч болон ойн нөхөрлөлийн гишүүд хамтран ээлжээр үүрэг гүйцэтгэж ажилласны үр дүнд өнгөрсөн онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдээгүй эерэг үзүүлэлттэй байна.

Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
90
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
93
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
90
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
93
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
0
74
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
0
78
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
81
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
84
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
0
86
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
80
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
0
84
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
0
86
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос