en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.МЯГМАРРАГЧАА: МАЛАА ХАРИУЛГАТАЙ БАЙЛГАЖ, ЭЗЭНГҮЙ АЛДУУЛ МАЛ ОЛДВОЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, “МАЛЧИН ЛАВЛАХ-109” ДУГААРЫН УТСАНД БҮРТГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

2022-04-14 18:08:00
3219

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мягмаррагчаатай Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй онцлог ажил, арга хэмжээний талаар товч ярилцлаа. ​​

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шинээр бий болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү.

​​Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-нд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулж, илрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тусгагдсан. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тус албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 4 алба хаагч хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ оны 01 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус албаны бүтцэд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулсан юм.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл “Мал хулгайлах” гэмт хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулах саналыг Эрүүгийн цагдаагийн албанаас дээд шатны байгууллагад хүргүүлснээр 2020 онд хуульд өөрчлөлт орж "олон тооны мал"-д найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг тооцож эхэлсэн. Мөн “нийтэд тустай ажил хийлгэх” ялын төрлийг тус зүйл ангиас хассанаар мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэх нь явдал буурсан эерэг үзүүлэлт гарсан юм.

​​Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Малын тоо толгой 1992 онд 25 сая байсан бол түүнээс хойш жил бүр тогтмол өсөж 2021 оны мал тооллогоор 67.3 саяд хүрсэн. Үүнтэй зэрэгцэн сүүлийн 5 жилд мах боловсруулах үйлдвэр, агуулах зоорь, томоохон худалдааны төвүүд олноор байгуулагдаж, зах зээл өргөжсөн зэрэг нь мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд нөлөөлж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнүүд болон “Ковид-19” цар тахлын хөл хорионы нөлөөллөөр энэ төрлийн гэмт хэргийн гаралт 2020 онд 1041, 2021 онд 736 бүртгэгдэж 2019 оноос 1073 нэгжээр буюу 2.4 дахин буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Харин энэ оны эхний 03 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 355 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 110 нэгжээр буюу 44,9 хувиар өссөн дүн мэдээ байна.

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Мал, мах-2020”, “Мал, мах-2021“ нэгдсэн арга хэмжээ, хэрэгжүүлсэн. Аян, арга хэмжээ хэр үр дүнтэй байсан бэ?

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мал хулгайлах гэмт хэргийн гаралт хамгийн их бүртгэгддэг өвлийн улиралд улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулдаг.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх цогц ажлуудыг орон нутгийн засаг захиргааны байгууллага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн иргэдийн оролцоо, дэмжлэгийг авч явуулсан. Тухайлбал “Мал, мах-2021” нэгдсэн арга хэмжээг өмнөх оны 2021 оны 11 дүгээр сараас энэ оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд зохион байгуулснаар улсын хэмжээнд мал хулгайлах 220 хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 78 этгээдийг олж, мөрдөн байцаалтын 243 хэргээс 176 хэргийг шүүхэд шилжүүлсэн үзүүлэлтэй байна.

Мөн улсын хэмжээнд 140 замын хяналтын цэгт 323 алба хаагч, 142 тээврийн хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. ​Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран орон нутгийн замд 30 төрлийн 96 самбарыг байршуулсан бөгөөд “Эрдэнэт малаа эзэнтэй байлгаж, гэмт халдлагаас хамтдаа сэргийлье!” гэх мессежийг иргэдийн гар утасны дугаарт хүргэсэн нь үр дүнтэй байлаа. ​

Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү.   

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэр, мал нядалгаа, малын гаралтай түүхий эд худалдан авдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран Монгол Улсын стандарт /mns 6423:2019/-ын шаардлага хангасан хяналтын 108 камерыг суурилуулж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэгдсэн сүлжээнд, мал, маханд олгож байгаа “Мал эмнэлгийн цахим гэрчилгээ”-г Цагдаагийн байгууллагын нэгдсэн системд тус тус холбож үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хүнс Хөдөө ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” төвтэй хамтран иргэдээс 109 дугаарын утсанд ирсэн алдсан, олдсон малын 1202 зар мэдээллийг хүлээн авч нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлтсүүдэд мэдээлж, гэмт хэргийн замаар алдсан эсэхийг тогтоох ажлыг зохион байгуулж байна.

Ярилцсан танд баярлалаа, ажлын амжилт хүсье!

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж малаа хариулгатай байлгах, эзэнгүй алдуул мал олдвол тэр даруй харьяа цагдаагийн байгууллагад мэдэгдэж, “Малчин лавлах-109” дугаарын утсанд бүртгүүлж байхыг иргэд, малчиддаа анхааруулж байна.

Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл хүргэж буй танд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
295
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
276
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
295
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
276
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
249
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
300
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
242
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
272
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
268
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
415
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
352
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
388
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос