“ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-02-08 19:47:00
1351
“Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2022 онд зохион байгуулах ажлын байрны сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөө”-ний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газар Дотоод хэргийн их сургуультай хамтран “Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2022.02.08/ зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийг мөрдөн шалгах явцад анхаарах асуудлаар алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, бэхжүүлэх зорилготой юм.
Сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа газар, хэлтэс, төв, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нар хамрагдав.