en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-01-29 00:01:18
1735

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

СОГТУУРЛЫН ЗЭРГИЙГ АЛСААС ТОДОРХОЙЛНО

Ковид-19 цар тахлын улмаас согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын согтуурлын хэмжээ, гэмт хэргийн зөрчлийг шалгахад хүндрэлтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор БНСУ-д үйлдвэрлэсэн IBLOW-10C тандагч 25 ширхэг багажийг хүлээлгэн өглөө.

Халдвар тараах эрсдэлтэй гэж үзсэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг. Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч багаж нь алсаас үлээх бөгөөд хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай юм.

“ХАСАХ 25” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгаа дүн шинжилгээ, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ бүхий “Хасах 25” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “Хасах 25” төслийн хүрээнд өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, тэдний эцэг эх багш нийгмийн ажилтнуудад хар тамхины хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн мэдлэг өгөх сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд танхимаар 7100, цахимаар 15000 гаруй эцэг эх багш нийгмийн ажилтнуудыг хамруулсан байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын олон нийтийн сүлжээ хуудсаар холбогдох боломжтой юм.

"ЦАГДАА", "ЦАГДАА ЖОЛООЧ", "ХАРУУЛЧИН" МЭРГЭЖИЛ ОЛГОХ ДАМЖААНД ХАМРАГДСАН СОНСОГЧИД ТӨГСӨЖ ЦОЛ ШАГНАГДЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн "Цагдаа", "Цагдаа жолооч", дотоодын цэргийн "Харуулчин" мэргэжлийн дамжаанд хамрагдсан 273 сонсогчийн төгсөлтийн арга хэмжээ энэ оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд зохион байгуулагдлаа.

Сургалтад хамрагдсан сонсогчдыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын тушаалаар "Цагдаа", "Цагдаа жолооч" ажлын байр /албан тушаал/-нд 79 суралцагчийг, "Дотоодын цэргийн харуулчин" ажлын байр /албан тушаал/-нд 61 иргэнийг тус тус томилж, цол олгосон юм.

Сургалтад амжилттай хамрагдаж, томилогдсон нийт алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭРГҮҮЛ ХИЙХ ЯВЦДАА АЙЛЫН ГЭР ШАТАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭН УНТРААЛАА.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын сургагч ахлагч Г.Ядамсүрэн, ахлагч Г.Болдхүү нар 2022.01.26-ны өдөр тус аймгийн 7-р багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа эзэнгүй гэр шатаж байсныг унтраан галыг аюулгүй болгон ажиллажээ.

Иргэд та бүхэн гэр, орон байраа эзэнгүй орхих бол аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ХҮҮХДИЙГ АЛИВАА ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 багт хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, байр, орон сууц, барилга байгууламжийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих ажлын хэсгийг Мөрөн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 дугаар захирамжаар байгууллаа. Ажлын хэсэгт Мөрөн сумын ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дулааны станц, Ус суваг, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын алба хаагчид томилогдон ажиллаж байна.

АНХНЫ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

Өвөрхангай аймгийн Богд сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/103 дугаар тушаалаар Богд, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумдыг хариуцан хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

2021 онд орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн ой тохиосон түүхэн жилд Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд жишиг болохуйц анхны сум дундын цагдаагийн тасгийн байрыг барьж, энэ оны 01-р сарын 24-ний өдөр ашиглалтад орууллаа.

Энэхүү тасгийн байрыг улсын төсвийн 300.0, орон нутгийн 80.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр 360 метр квадрат бүхий 2 давхар, 14 өрөө, 2 автомашины дулаан зогсоолтой барьсан нь алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл, иргэд ая тухтай нөхцөлд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, 2020 онд тус тасагт орон нутгийн санхүүжилт 33.0 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ-220695 маркийн суудлын машиныг шийдвэрлэн өгсний үр дүнд 2021 онд гэмт хэргийн гаралт 36.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

ХАЛТИРГАА, ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас орж халтиргаа, гулгаа үүссэн тул Замын цагдаагийн тасгаас Хот тохижилт ОНӨҮГ-тай хамтран Баруун-Урт сумын төв зам болон томоохон уулзваруудад бодис цацаж зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой, дүрмийн дагуу оролцоорой.

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
103
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
91
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
103
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
91
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
107
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
120
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
105
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
121
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
98
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
121
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
90
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
101
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос