en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-12-25 03:22:51
1289

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР “ХҮЧ” СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИД ТӨРИЙН ХҮНДЭТ ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсаа төлөөлөн “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилттай оролцож, “Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл” медаль хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэд ахлагч Төмөр-Очирын Тулгыг Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 114 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, мөн хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Нацагсүрэнгийн Золбоог “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.

Шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй арвин их хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ БОЛОН АЛБАДЫН 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Дотоодын цэргийн штаб Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүү аж ахуйн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албад 2021 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагч, хамт олон”-д шагнал гардуулах ажиллагаа зохион байгуулагдлаа.

Дотоодын цэргийн штаб болон албад тайлангийн хурлын үеэр оны шилдэг байгууллага, алба хаагч, ажилтнаа шалгаруулж, шагнасан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хурлыг хааж хэлсэн үгэндээ: Монгол төрийн цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн тэмдэглэлт энэхүү цаг мөчид хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласныг онцлон тэмдэглээд нийт бие бүрэлдэхүүнд ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, ажлын амжилт хүсье гэв.

“ЦАГДАА, ИРГЭНИЙ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газраас иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчдадаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжийн сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, хамгаалах тасгийн алба хаагчид болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид  хамрагдлаа.

Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтад жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практикийг хослуулснаараа онцлог байв.

“ЦАГДАА”, “ХАРУУЛЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД СУРАЛЦАЖ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Бүртгэлд хамрагдсан иргэд 2022 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.

Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж /амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт/ хамгаалах хэрэгслийг авч ирнэ.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Шаардлагатай тохиолдолд 70191095, 70191043 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг  лавлана уу.

ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААРХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хурал энэ оны 12-р сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд цахимаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх хяналтын арга хэмжээг чангатгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтэд холбогдон сэжиглэгдэж байгаа этгээд болон хоёр улсын нутаг дэвсгэр дээр эргэлтэд оруулахад хориотой бодисын талаарх мэдээлэл солилцооны тухай, Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааны тухай, Хил орчмын бүс нутгийн шуурхай байдлын нөхцөл байдлын тухай, Мал хулгайлахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх тухай тус тус хэлэлцсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
310
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
285
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
310
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
285
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
260
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
313
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
251
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
282
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
275
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
423
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
359
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
395
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос