ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРҮҮ БОЛОН МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-12-11 02:32:00
549
Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хуурамч бичиг баримт болон Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь” сэдэвт сургалтуудыг өнөөдөр /2021.12.10/ Эрүүгийн цагдаагийн албаны хурлын танхимд зохион байгууллаа. Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд консул Роберт Гуденкауф, мэргэжилтэн П.Даваажаргал нар алба хаагчдад сургалт орж, санал хүсэлт солилцлоо. Тус сургалтаар гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр орчин үеийн мэдээлэл, технологийг ашиглах, харилцан туршлага солилцох, мөрдөн шалгах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.