en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-12-11 01:59:24
1667

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН АЖИЛТАН

АЛБА ХААГЧДАДАА, БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЛЭЭ

“Санхүүчдийн өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нийт санхүүгийн ажилтан, алба хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ:

Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ой, “Санхүүчдийн өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүү, төсвийг үр ашигтай зарцуулах, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, бүртгэл тооцооны ажлыг орчин үеийн стандартын дагуу хөгжүүлэх үйлсэд мэдлэг чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний цаашдын ажил үйлс өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдэн ерөөе хэмээв.

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Г.ИДЭРБААТАР: ШАТРЫН СПОРТЫН ӨГӨӨЖ НЬ ХҮН АЛИВААГ НУХАЦТАЙ ЭРГЭЦҮҮЛЭХЭД СУРГАДАГ

Хүн амьдралдаа өөрийгөө тодотгох зүйлтэй байгаад түүнийхээ төлөө цаг үргэлж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан. Энэ удаа бид Спортын мастер Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатартай ярилцлаа.

Юун түрүүнд танд болон танай багийн гишүүдэд цагдаагийн байгууллагыг төлөөлөн шатрын тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе.

Баярлалаа.

Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Хуулийн байгууллагын нийт хэдэн баг тамирчид энэхүү тэмцээнд оролцсон бэ? Хэр хугацаанд үргэлжилсэн талаар.

Шихихутуг их сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтнуудын дунд шатрын тэмцээн энэ оны 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг 13 байгууллагын 18 багийн нийт 72 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс манай баг нэг ч ялагдалгүй давуу байдлаар тэргүүн байр эзэллээ.

Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тоглосон. Манай баг 3 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинтай 6 өрөг тоглож тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

Багийн тамирчдын хувьд Спортын мастер, дэд мастер цолтой туршлагатай тамирчид оролцсон учир давуу тал их байсан уу?

Энэ шатрын тэмцээнд спортын мастер цолтой нийт 20 тамирчин оролцсон. Манай багт  3 спортын мастер 1 спортын дэд мастер цолтой тамирчид тоглосон учир мэдээж давуу тал ихтэй байсан. Гэхдээ бас чамгүй ур ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй, сонирхолтой тэмцээн болж өндөрлөсөн. Бидний хувьд энэ жилийн анхны тэмцээнээ амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Дараагийн тэмцээнийг Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль зохион байгуулах юм билээ. Тэдгээр тэмцээнд энэ амжилтаа бататгаж оролцох төлөвлөгөөтэй байгаа.../хэмээв/

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ОНЦЛОГ СУРГАЛТУУД

Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр орчин үеийн мэдээлэл, технологийг ашиглан харилцан туршлага солилцох, алба хаагчдын мөрдөн шалгах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хуурамч бичиг баримт таних нь”, “Бусдын баримт бичгийг ашиглагч, залилагч этгээдийг таних нь”, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газар болон Хүйсийн тэгш эрх төвтэй хамтран Хүн худалдаалах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаарх сургалтыг энэ оны 12-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг зохион байгуулж байгууллаа.

"ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Цагдаагийн байгууллага нь Олон улсын "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хохирогч хамгаалах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийг сайжруулах талаар сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлага, үзлийг төлөвшүүлэхэд та бидний хамтын хичээл, зүтгэл ирээдүйн гэр бүл, хүүхдийн амар тайван, амьдралыг бий болгоно.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

Энэ оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон иргэнд тус дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Жаргалсайхан нь яаралтай түргэн тусламж ирэхээс өмнө эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж амь насыг нь аварчээ. Тухайн иргэнд анханд шатны тусламж үзүүлээгүй бол амь насаа алдах эрсдэлтэй байжээ.

“ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2021" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ХҮҮХДЭЭС-ХҮҮХДЭД аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Өсвөрийн сэргийлэгч 2021" дэвжээ тэмцээнийг энэ оны 12-р сарын 08-ны өдөр зохион байгуулан шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын "Мэргэд лаборатори", 1, 2, 5 дугаар сургууль болон Политехникийн коллеж зэрэг 5 багийн 50 сурагч оролцож, мэдлэг, ур чадвараа дайчлан өрсөлдөж, Политехникийн коллежийн “Шонхор” баг тэргүүн байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “Гэрэлт ирээдүйн эзэд” баг дэд байр, "Мэргэд лаборатори" сургуулийн "Өсвөрийн сэргийлэгч" баг гутгаар байр эзэлсэн юм.

 

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
105
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
94
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
105
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
94
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
107
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
122
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
107
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
123
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
100
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
123
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
103
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос