en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2021-12-04 02:20:00
1475

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ДОТООДЫН ЦЭРЭГТ ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД "ЦЭРГИЙН ТАНГАРАГ" ӨРГӨЛӨӨ

Дотоодын цэргийн байгууллагад 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирсэн шинэ дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа” өнөөдөр /2021.12.03/ Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон даргын зөвлөлийн гишүүд, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

"ЭРХЭМ ТӨРИЙН ТАМГАТ БААТРУУД" ТҮҮХЭН ДУУЛАЛТ ДУУЛЬ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дууль ЦЕГ-ын “Сүлд” чуулгын тайзнаа тоглогдож, иргэд олон нийтийн хүртээл боллоо.

Тус уран бүтээлийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар зохиож найруулсан бөгөөд ерөнхий продюсероор ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, туслах найруулагчаар ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Амарболд нар ажиллажээ."Эрхэм төрийн тамгат баатрууд" түүхэн дуулалт дуульд ЦЕГ-ын "Сүлд" чуулгын уран бүтээлчид тоглосон юм.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 89 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 89 дүгээр чуулган Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын арга хэмжээнд 160 орчим улс орны цагдаа, хууль сахиулах байгууллагуудын 470 төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нар тус чуулганд оролцов.

Энэ удаагийн чуулганаар терроризм болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээрх хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудыг голчлон хэлэлцсэн бөгөөд хууль сахиулах байгууллагуудын хооронд шуурхай мэдээлэл солилцож ажиллах цахим системийг өргөжүүлэх, үндэстэн дамнасан цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполын цахим сүлжээ, мэдээллийн санг үр дүнтэй ашиглах болон хүүхдийг цахим орчин дахь бэлгийн мөлжлөгөөс хамгаалах зэрэг асуудлуудаар холбогдох тогтоолуудын төслийг хэлэлцэж баталлаа.

ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Экологийн цагдаагийн албанаас Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болсон.

ЦАГДААГИЙН АХМАД Б.ГАНСҮХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ 47 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхтэй ярилцлаа.

“Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа энэ арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал?

Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2021 оны 11 дүгэр сарын 08-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.

Энэхүү арга хэмжээ нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.

Энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд хэрхэн тооллогодоо хамрагдаж байна вэ? Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Энэ оны галт зэвсгийн тооллогын ажлыг эхний 3 долоо хоногийн байдлаар авч үзвэл Улсын хэмжээнд 63 хувьтай байна. Одоо 2 долоо буюу 14 хоног үлдэж байгаа тул Иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод өшөө илүү идэвхтэй хамрагдаж, өөрийн  эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ байна.../хэмээв/

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН "ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ оны 11-р сарын 03-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн 9 дүүрэг, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон 14 алба, нэгжүүдийн 2517 алба хаагчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Энэхүү бүсчилсэн сургалтаар “Хүний эрхийн ойлголт ба хандлага”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Жагсаал цуглаан, цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэл зүйн хэв шинж, “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, "Жагсаал цуглааны үйл ажиллагаанд цагдаагийн чиг үүргийг олон улсын хүний эрхийн агуулгаар

 тодорхойлохуй" зэрэг сэдвийн хүрээнд Цагдаагийн сургагч багш нар болон Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагын ажилтнууд сургалт орсон юм.

"ИРГЭДИЙН ОРОЛЦОО" БОЛЗОЛТ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 'Иргэдийн оролцоо' болзолт уралдааныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан юм. Болзолт уралдаанд хариуцсан 9 хорооны Засаг дарга, үйл ажиллагаа явуулдаг 51 аж ахуйн нэгж байгууллага, 5 ерөнхий боловсролын сургууль идэвхи санаачлага гарган оролцсоноос 16 дугаар хорооны Засаг дарга Б.Булганхүү, Кинг Фалкон ХХК, 155 дугаар дунд сургууль шалгарч "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнууллаа. Иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх үйлсэд идэвхитэй оролцсон нийт Засаг дарга нар, Ерөнхий боловсролын сургуулиуд болон аж ахуйн нэгж байгууллагынхандаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
105
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
94
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
0
105
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
0
94
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
107
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
122
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
107
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
123
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
100
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
123
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
103
2026/09/29
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос