ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН "ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг энэ оны 11-р сарын 03-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдрийг хүртэл нийслэлийн 9 дүүрэг, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон 14 алба, нэгжүүдийн 2517 алба хаагчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү бүсчилсэн сургалтаар “Хүний эрхийн ойлголт ба хандлага”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Жагсаал цуглаан, цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэл зүйн хэв шинж, “Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, "Жагсаал цуглааны үйл ажиллагаанд цагдаагийн чиг үүргийг олон улсын хүний эрхийн агуулгаар тодорхойлохуй" зэрэг сэдвийн хүрээнд Цагдаагийн сургагч багш нар болон Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан, алба хаагч сургалт орсон юм.