ТӨРИЙН АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН КОМИССЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2021-11-26 01:56:13
977
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх Архивын ерөнхий газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Цогтбаатараар ахлуулсан бүрэлдэхүүнийг өнөөдөр /2021.11.25/ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хүлээн авч уулзлаа.
Төрийн архивын улсын үзлэгийг дөрвөн жил тутамд улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үзлэг нь удирдлага, зохион байгуулалт, архивын баримтын хадгалалт, хамгаалалт болон төрийн архивын цахим сан бүрдүүлэлтийн чиглэлээр явагдаж байгаа нь онцлог юм.
Төрийн архивын улсын үзлэг энэ оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Төв архив дээр явагдана.