“ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ШИЛЖҮҮЛЭН АВЛАА
2021-11-25 03:13:40
1502
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт орших “Тайширын усан цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарсан юм.
Дээрх тогтоолын дагуу Дотоодын цэргийн тусгай салбарыг тус аймагт шинээр байгуулж, харуул хамгаалалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Тайширын усан цахилгаан станцыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус станцын байрлалд зохион байгуулагдав.