ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2021-11-24 04:34:00
2629
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар өнөөдөр /2021.11.23/ цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагч нартай уулзлаа.
Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 123 алба хаагч 71 байршлаас цахимаар оролцов.
Энэ үеэр дэд сайд Б.Солонгоо Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг ажлын чиглэл өгсөн юм.