en

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЛЭГ ОЛГОХ ХИЧЭЭЛ ОРЖ БАЙНА

2021-11-09 22:01:00
2332

Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөрийг 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг харьяа сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тавь гаруй ЕБС-иуд хамрагдаад байгаа аж. Сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай утасны дугаар, дохио, биеийн хэлэмжүүд, үе тэнгийн найз нөхдөө дээрэлхэх, гадуурхахаас сэргийлэх, хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэх зэрэг  хүүхдэд хэрэгцээт ойлголт, мэдлэгийг нас, сэтгэхүйд тохирсон хэлбэрээр хүргэж байгаа гэдгийг албаныхан онцолж байв.

Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярбаясгалангаас тодруулахад “Хүүхдэд бага наснаас нь аливаа учирч болох эрсдэл, буруу үйлдэл, бусаддаа туслах давуу тал зэрэг мэдээлэл, ойлголтыг өгөх нь урьдчилан сэргийлэх гол ажил хэмээн үздэг. Тиймээс ЦЕГ-ын даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг нас сэтгэхүйд тохирсон, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг, эхчүүд маш талархалтай хүлээн авч, бидний ажлыг дэмжиж ажиллаж байгаад баяртай байна. ЦЕГ-аас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээ (хүүхдийн байцаагч) тогтмол сургах, чадавхижуулах, харьяа дүүрэг, хорооныхоо сургууль, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудад заавар, чиглэл өгч ажиллаж байна. Бид тухайн дүүрэг, хороо хариуцсан хүүхдийн мэргэжилтнүүдээ сурагчид, эцэг, эхчүүдэд танилцуулах, байнгын холбоотой байх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг сурагчдад сонирхолтой байх үүднээс бид богино хэмжээний видео контентыг бэлтгэн, Сэргийлэгч хүү, охины хамтаар орж байна. Бид бага, дунд, ахлах ангиудад өөр өөрийн онцлогт нь тохирсон мэдээлэл, аргачлалаар хичээлийг зохион байгуулаад явах юм” гэлээ.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Номин-эрдэнэ: “Цагдаагийн байгууллагаас хүүхдийн аюулгүй байдлын төлөө олон ажлыг санаачлан хийдэг. Үүний нэг нь ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголттой болгох явдал юм. Өнөөдөр бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцох, олон нийтийн газар эд зүйлээ алдах, үе тэнгийн найз нөхдөө шоглох, дээрэлхэх, гадуурхах, аюул тохиолдсон үед хэнд, хаана хандах эсэх, хэрхэн тусламж авах тал дээр ойлголт дутмаг байна. Иймд бид сурагчдад зайлшгүй мэдэх шаардлагатай гэсэн урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтуудыг өгөх, тайлбарлах, хор уршгийг нь таниулах үүднээс уулзалт, хичээлийг хийж байна. Цаашид ч энэ ажил тогтмол хийгдэж, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн ажлыг ч давхар зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Хан-Уул дүүргийн Сакура сургуулийн багш, нийгмийн ажилтан Д.Цэрэнчимэг: “НЦУГ, ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс манай сургуулийн бага ангийн 220 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг зохион байгууллаа. Цаг үеэ олсон хэрэгтэй ажлыг хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчдаа сургуулийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний ажлын төлөвлөгөөнд тусгагдсан нэлээд хэдэн судалгааг сурагчдаас авдаг. Үүний нэг нь эрсдэлийн судалгаа ордог. Судалгааны дүнд үндэслэн бид цагдаагийн байгууллагатай хамтран тогтмол зөвлөгөө, зөвлөмж авч ажилладаг. Хүүхдүүдийн дунд танихгүй хүнээс сэрэмжлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тал дээр анхаарах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Иймд энэ талын урьдчилан сэргийлэх хичээл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн сургалтын үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
20719
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
251
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
253
253
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
253
253
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/11/17
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай
253
253
2026/11/17
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал
253
253
2026/11/17
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ
253
253
2026/11/17
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
253
253
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад урьж байна
0
20719
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
251
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
0
243
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
0
248
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
222
2026/11/17
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
0
209
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
0
209
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
0
199
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
0
207
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
217
2026/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос