ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2021-11-04 21:14:18
2798
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2021.11.04/ Мэдээлэл шуурхай удирдлагын төвд боллоо.
Энэхүү арга хэмжээнд тус төвийн алба хаагч, удирдлагууд, цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчид оролцсон юм.
Арга хэмжээнд “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Цагдаагийн байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нийт алба хаагч нартаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!