“ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” СУРГАЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн бүсчилсэн сургалтыг ХЭҮК-той хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2021.11.04/ Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдад “Хүний эрх ба цагдаа” сургалт явагдаж байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар: "ЦЕГ-аас зохион байгуулж буй “Хүний эрх ба цагдаа” сургалтад өнөөдөр цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, хэсгийн байцаагч нар цахимаар болон танхимаар оролцож байна. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид хүний эрхийн талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтээ хүний эрхийг дээдэлж ажиллахыг эрхэмлэх, тусгах чухал ач холбогдолтой юм” гэв.